A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 92 | |
|
Та саран дээр байршуулсан роботон стац, хүний тархинд суулгасан чип, өөрийгөө жолооддог машин, Бээжин Лондонг холбосон хурдны галт тэрэг гээд шинжлэх ухаан, технологийн дэвшилд бэлэн үү? 2020 онд технологийн салбараас хүн төрөлхтөн юуг хүлээж байгаа бол? Дэлхийн томоохон хэвлэлүүд ирж буй онд ямар өөрчлөлт тохиох талаар дараах таамгуудыг дэвшүүлж байна.
2020 он гэхэд Японы сансар судлалын агентлаг (JAXA) роботын тусламжтай саран станцаа дээр барих төслөө эхлүүлнэ гэж хэвлэлүүд үзэж буй. Үүнийг Японы загийн газар 2.2 тэрбум ам.доллараар санхүүжүүлэх аж. Танк хэлбэртэй эдгээр роботууд нарны эрчим хүч хугааруур, сейсмограф, өндөр нягтаршилтай камер бүхий өгөгдөл дамжуулагч төхөөрөмж юм. Эдгээрийг дэлхийгээс удирдах ч өөрсдөө шийдвэр гаргаж, ажиллах чадалтай гэж таамаглаж байна.
Хятад улс дорно болон өрнийг өндөр хурдны галт тэргээр холбох амбицаа энэ арван жилд багтааж биелүүлнэ гэж шинжээчид үзэж буй. Хятадын засгийн газар Ази-Европыг холбохын тулд техник технологи, байгалийн нөөц болох эрчим хүч, мод, газрын тос зэрэг дэд бүтцийн хүчин зүйлд онцгойлон хөрөнгө орууна. Тус улс хоёр тивийг холбон төмөр замаар хэдийн тээвэрлэлт хийгээд эхэлчихсэн тул үүнд эргэлзэх зүйл үгүй. Тус хурдны галт тэрэг цагт 320 км хурдална гэж тооцож буй. Тэдний эхний зорилго нь Бээжинг Лондонгийн King's Cross Station-тэй холбох бол дараагийнх нь Хятадыг зүүн өмнөд Азийн улсууд болох Вьетнам, Тайланд, Малайзтай холбох юм. Харин гурав дахь шугамаар Сибирийг дамжин Орос, Германыг холбох гэнэ.
Өөрийгөө жолооддог машинаар зорчих хүмүүсийн мөрөөдөл биеллээ олоход тийм ч их цаг хугацаа үлдээгүй аж. Гэхдээ нийтийн хэрэглээнд нэвтрэхийн тулд машинууд нэгдсэн сүлжээнд холбогдож өгөгдөл хүлээн авч дамжуулах хэрэгтэй.
АНУ-ын батлах хамгаалах арми 2020 он гэхэд эрчим хүчнийхээ эх үүсвэрийн тал хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авна гэсэн зорилго тавьж байсан. Тэнгисийн цэргийн арми нь усны эрчим хүчээр нийт эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангахад гэдэгт итгэл дүүрэн буй.
Агаарын эрчим хүч дэгдэмхий бүс нутгуудад ашиглах боломжгүй бөгөөд цэвэрлэгээний хөлөг онгоц, болон томоохон давлагаанууд био түлш олборлолтын зах зээлд багагүй сорилт болж буй.
Өнгөрсөн зургаадугаар сард фэйсбүүк компани дижитал мөнгө болох "Либра"-гаа олон нийтэд танилцуулж 2020 оны эхээр зах зээлд гаргахаа мэдэгдсэн. Гэвч тэдний төлөвлөгөө хамтрагч байгууллагуудын үл ойлголцлоос болж замхарсан хэмээн хэвлэлүүд үзэж буй. Тиймээс ирэх жилд фэйсбүүк компани "либра"-гийн оронд платформ хоорондын арилжаа хийх "лио"-цахим мөнгийн зах зээлд гаргах магадлалтай байна.
Одоогоос 8 жилийн өмнө дарангуйлагчдын эсрэг ойрхи Дорнодын орны иргэдийн тэмцэл төрийн эргэлтээр дуусгавар болсон ч зарим бүс нутагт одоо ч тэмцэл үргэлжилж буй.
Үүнийг судлаачид арваад жилийн тэмцэл дагуулсан авторитари тогтолцоог дуусгавар болгох "Арабын хоёрдугаар хавар" болж мэднэ үзэж байна. Энэ онд өрнөсөн Ливи, өмнөд Судан болон Иракийн иргэдийн тэмцэл нь ойрхи Дорнодын бусад бүс нутгаар 2020 онд түгэх төлөвтэй.
Хонконгчуудын тэмцлийн үр дүнд хотын захирагч Кэрри Лам бүрэн эрхийнхээ хугацаа /2022/ дуусахаас өмнө нь огцрох магадлал байна. Керри Лам өнгөрөгч есдүгээр сард бизнесийн хэсэг бүлэг удирдагчидтай хийсэн уулзалтын үеэр Бээжингийн эрх баригчид хүлээн зөвшөөрвөл бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Хонкогчуудын тэмцлийн эрч энэ хэвээр үргэлжлэх юм бол эх газрын зүгээс захирагч Ламаг няслах нь дамжиггүй.
Африкийн улсууд дундаа нөлөө бүхий эдийн засагтай Нигер улс Африкийн "Эх газрын худалдааны чөлөөт бүс"-т нэгдэн эдийн засгийн хурдацтай тэлэлтийн үр дүнд сүүлийн арван жилийн хугацаанд тивийнхээ бусад улсыг ардаа орхисон юм.
Африкийн 54 улсын худалдааны хэлцэл нь гадаадын хөрөнгө оруулалтыг тэр тусмаа хятадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах магадлалтай байна. Энэ нь нийт гадаад худалдаа нь ердөө 17 хувьд эргэлддэг Африкийн бүс нутгийн эдийн засагт үлэмж сайнаар нөлөөлнө гэгдэж буй. Сүүлийн 10 жилд эдгээр улсын эдийн засаг 5-10 хувь болтлоо өссөн.
Шинжээчдийн таамгаар Африкчуудын тал хувь нь 2030 он гэхэд хотод амьдарч, хөдөлмөр эрхлэгсдийн тоо европын холбоотой харьцуулбал 3 дахин нэмэгдэнэ гэсэн таамаг бий.
Хүний тархи нь биологийн бусад амьд биеттэй, харьцуулшгүй гайхалтай хүчин зүйл билээ. Харин тархинд гадны хүчин зүйл болох цахилгаан өдөөгч залгахад үзүүлэх хариу үйлдэл шинжлэх ухаанд ямар ололтыг авчирах бол гэдэг асуулт эрдэмтдийн анхаарлыг татаж иржээ.
Харин Intel компани хүний тархинд микрочип суулган үүний тусламжтайгаар мэдрэлийн системийн үйл ажиллагаа, саатал, гадны хүчин зүйлд үзүүлэх хариу үйлдлийг судалж, зарим өвчний эмчилгээний аргыг олоход анагаах ухаанд томоохон нөлөө үзүүлнэ гэгдэж буй.
2020 онд Квант компьютерийн ажиллагааны системийг улам боловсронгуй болгох зорилго нь үргэлжилнэ. Квант компьютер хэрэглээнд нэвтрэх цаг хараахан болоогүй ч технологийн компаниуд компьютер тооцооллын хүчин чадлаар шийдэж болох хүн төрөлхтний олон төрлийн асуудлыг шийдэж болох технологийн боломжуудыг туршиж байна.
Орон зайнаас үл хамаарах ажлын орон тоо улам бүр нэмэгдэж байна. Зайнаас ажиллах ажлын байрны зах зээл улам тэлэхийн хэрээр ур чадварын дайн улам ширүүснэ.
Интернетийн хэрэглээнд 5G сүлжээ нэвтэрснээс хойш дэлхийн эдийн засагт шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шинэ бизнесийн загварчлал бий болэ хэдэн зуун триллионоор хэмжигдэх үр ашгийг бий болгоно буй гэхэд хислдэхгүй.
Энэ нь дэлхийн хөгжилд урд хожид байгаагүй нөлөөллийг үзүүлэх боломжтой бөгөөд хүмүүс өгөгдлийг хэрхэн харах, хүлээн авах, боловсруулах арга замыг болон дата бааз дахь үүлэн тооцооллыг үйлддэг өөр өөр бүтэцтэй төхөөрөмжүүдийн хувьд тэсрэлт болно.
Интернетэд суурилсан юмс буюу IOT-гийн шинэ шатны хөгжил нь ухаалаг хот, өөрийгөө жолооддог машин, төмөр замын сүлжээг интернэтэд холбоно.
Түүнчлнэ компьютер, гэр орон, албан тасалгаа, машинаа зайнаас удирдах боломжоор хангах асар их өгөгдлийг 5G сүлжээний тусламжтай боловсруулж бидний амьдралыг улам хялбарчилж ирээдүйн дэд бүтцийн үндсэн суурь болно.
АНУ-тай өрнүүлсэн худалдааны дайнаас үүдэн БНХАУ зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн чип, төхөөрөмж болон программыг хэрэглээнд нийлүүлэхээр ханцуй шамлаж эхэллээ.
Huawei-гийн бүтээгдэхүүний АНУ дахь худалдааны хоригоос үүдэн үүний HiSilicon чипийн нэгжийг дотоодынхоор солино.
Мөн Бээжингийн удирдлагууд 2022 он гэхэд яам, төрийн байгууллагуудын технологийн хэрэгцээнд гадаад улс тэр тундаа АНУ-ын патенттай компьютер болон программыг халахыг шаардлаа. Huawei мэтийн томоохон компаниуд дотоодоо үйлдвэрлэсэн чип, Хятадад хөгжүүлсэн сүлжээ, дотоодын бүтээгдэхүүнээр эд ангиа бүрдүүлнэ.
Эх сурвалж: Enterprisersproject.com
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|