A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 114 | |
|
Их Британийн засгийн газар тус өнгөрөгч арванхоёрдугаар сарын сүүлээр Оксфордын Астразенека вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон бол даваа гарагт буюу өнөөдөр 530,000 тун вакцинийг хэрэглэх гэж буйгаа мэдэгдэж тус вакциныг хэрэглээнд нэвтрүүлсэн анхны улс болов.
Тус улсын эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок энэ үйл явдлыг Их Британи улсын хувьд цар тахалтай тэмцэх “шийдвэрлэх цаг мөч” хэмээгээд халдварын тархалтыг хязгаарлаж чадвал хатуу хөл хорионы дэглэмийг сулруулахаа мэдэгдэв. Харин ерөнхий сайд Борис Жонсон богино хугацаандаа “илүү чанга дэглэм” сахиж байж хурдан хугацаанд намжаах боломжтой гэсэн юм.
Үндэсний хэмжээнд гурав дахь хөл хорионы дэглэм тогтоосноос 6 хоногийн дараа буюу ням гарагийн байдлаар тус улсад 50,000 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус улсын Оксфорд, Лондон, Сассекс, Ланкашир, Уорикшир зэрэг бүс нутгуудын 6 эмнэлэгт өнөөдөр 530 мянган тун вакцинаар өвчтөнүүдийг вакцинжуулах юм байна. Мөн тус улсын эрүүл мэнд нийгмийн хамгааллын яамны мэдэгдсэнээр дараагийн ээлжид тахлын голомтот бүс, халдвар хамгааллын тэргүүн эгнээн ажиллаж буй ажилтнууд болон асрамжийн газрын ахмадууд, 80-аас дээш настай иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.
Их Британийн засгийн газар 100 сая тунг AstraZeneca компаниас авахаар захиалсан байна. Энэ нь 50 сая хүнийг дархлаажуулах хэмжээний вакцин юм.
Өнгөрөгч сард Pfizer/BioNTech-ийн вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгож, нийт 600,000 гаруй иргэнээ вакцинжуулсан юм.
Өдгөө дэлхий дахинд Pfizer-BioNTech, Moderna, Sputnik V болон Sinopharm вакцинуудыг улс орнууд хэрэглэж эхэлсэн бөгөөд Оксфордын Астразенекагийн нэгж тун нь 3 ам.доллар буюу хамгийн хямдад тооцогдож байна. Хэрэглээнд нэвтэрсэн вакцинуудаас тэгвэл хамгийн үнэтэйд тооцогдох Moderna-гийн нэгж тун нь 18 ам.доллар юм байна.
Эх сурвалж: BBC
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|