• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    111   |  
0

Гоо сайхан төрх, бие галбирыг  давуу тал гэж үздэг, дэлхийн загварын ертөнцийн тайз болсон Итали улсад өөрсдийгөө "дэлхийн царай муутнуудын нийслэл" хэмээн бахархалтайгаар нэрлэдэг нэгэн  газар байдаг гэвэл танд лав хачирхалтай сонсогдож байгаа нь гарцаагүй.

Италийн хойгийн Апеннин нуруу болон Адриатын тэнгисийн хаяанд эртний чулуун барилга, ой модонд дунд орших нэгэн буйдхан Piobbico гэнэ.  Тус тосгон байгалийн үзэсгэлэнт төрхөөс гадна, “царай муутнуудын өлгий” нэрээр дэлхий нийтэд өөрсдийгөө таниулжээ.

1879 оноос хойш, 2000 гаруй хүн амтай тус тосгоны хүмүүс “хүн харагдах байдлаараа биш, өөрийн мөн чанараараа үнэлэгдэж, орших ёстой” гэсэн итгэл үнэмшлээр тосгондоо Club dei Brutti буюу “Царай муутнуудын клуб”-ыг байгуулсэн гэдэг. Анх утгагүй, хачирхалтай хэмээгдэж байсан энэ үзэл санаа нь өдгөө дэлхий нийтийг хамарсан хөдөлгөөн болтлоо өргөжжээ. 1960 оноос эхлэн нийгмийн хэм хэмжээ, гоо сайхны өндөр хэмжүүрээс залхсан хүмүүс энэ тосгонд нүүн аж төрөх болжээ.

Тухайлбал, Итали үнэлэмжээр бол тус клубийн ерөнхийлөгч Lacobelli намхан хамартай тул царай муутайд тооцогдог гэсэн үг. Гэсэн ч тэр царай муутай байх нь царайлаг хүмүүсээс хэд дахин хөдөлмөрдлөж байж анхааралд өртдөг, үнэлэгддэг нийгэмд царай муутай байхыг давуу тал гэж  уриалах дуртай аж. 

Тэрээр дэлхий нийтэд олон хүн өөрийнхөө гадна төрхөд сэтгэл ханамжгүй, нийгмийн хүлээлт, стандартад нийцэх гэж хичээх нь тэдэнд сэтгэл зүй болон санхүүгийн дарамт болдог тул энэ хандлага хэвшмэл ойлголтыг үгүй хийх нь тус клубийн зорилго аж.

Өдгөө энэ клуб нь “Дэлхийн царай муутнуудын нийгэмлэг” болж өргөжсөн бөгөөд 25 улсын 30 гаруй мянган гишүүнчлэлтэй аж.

Club dei Brutti анх тогсоны ганц бие эмэгтэйчүүдэд зориулсан хосоо олох үйлчилгээг зохион байгуулдаг байжээ. Үүний явцад тосгоны оршин суугчид, зорилгоо өөрчилж хүний дотоод сэтгэлийн гоо үзэсгэлэн, хүнлэг чанар бол гадна үзэмжээс илүү чухал гэдэг үзэл санааг нийгэмд түгээх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болжээ. 

Тодруулбал, 2007 онд Piobbico тосгоны төвд царай муутай хүмүүст зориулсан хөшөө босгожээ. Өдгөө тус клубийн гишүүн болох урд хожид байгаагүйгээр хялбар болжээ. Ахмад гишүүд нь “царай муутнуудыг”, гойд царай муутай, тодорхойгүй гэх мэтчилэн ангилдаг байна. Тус бүлгэмийн гишүүд царай муутай байх албагүй,  дотоод гоо үзэсгэлэнг тунхаглаж, бусад хүн, нийгмийн хэмжүүр, хүлээлтээс өөрийгөө чөлөөлөхөд оршдог байна.  

Есдүгээр сарын эхний ням гарагт дэлхий дахинаас олон зуун хүн тус тосгонд цугларч "Царай муутнуудын фестивалийг" зохиож, клубийн ерөнхийлөгчөө сонгож, шинэ гишүүн элсүүлж, нутгийн уламжлалт хоолыг зоолгож, урлагийн үзүүлбэр, шоу зохиож баярхөөр дүүрэн өнгөрүүлдэг байна. Дэлхий нийтэд гоо бүсгүйн тэмцээн гэж зохиогддог байхад энэ тосгонд эсрэгээр буюу "царай муутныг" шалгаруулдаг бөгөөд үүнд хэн ч гонсойхгүй харин ч бүгдээр баяр хөөр болгож тэмдэглэн өнгөрүүлдгээрээ тун онцлог.

Загвар, гоо үзэсгэлэнд ихээхэн ач холбогдол өгдөг тус улсын энэ бүс нутагт л хүмүүс нийгмийн оноосон хэв шинжээс ангид өөрийн жинхэнэ мөн чанараараа байх гэдэг үзэл санааг дэлхий нийтэд зарлан тунхаглахыг хүсдэг байна.

Эх сурвалж: BBC Travel

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ