• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0
 

"Монгол Улсын Соёлын Элч, комик зураач, зохиолч Н.Эрдэнэбаярын бүтээл "Бумбардай"-н IV цуврал болох "Чулуун тоглоом" номын өдөрлөг энэ сарын 29-нд Creative Bamboo театрт болно.
Уг өдөрлөгийн үеэр "Нүүдлийн Зурган Өгүүлэмж cан"-гийн хамт олон Япон, Солонгос, Индонез, Тайланд, Хятад улсын багтай хамтран бүтээсэн шинэ "Бумбардай" хүүхэлдэйн киногоо анх удаагаа хүүхэд багачууддаа үзүүлэх юм.

 
 

"Чулуун тоглоом" номыг урьдчилан захиалсан эхний 200 хүүхэд л шинэ хүүхэлдэйн киногоо үзэх боломжтой бөгөөд Бумбардай цуврал номоо 30 хувийн хямдралтай үнээр буюу 17,500 төгрөгөөр захиалах аж.  

Номоо захиалсан хүүхдүүд жүжиг үзэхээс гадна олон бэлэг, урамшууллын эзэн болох юм. 

Мөн Бумбардай номыг анх удаа авч байгаа уншигч хүүхдүүддээ зориулаад бүх цуврал номондоо 30 хувийн хямдрал зарлажээ. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ