• Lead the way ...
         
03
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    117   |  
0
 

Зуны налгар үдшийг ажил гэр маршрутаар нэгэн хэвийн өнгөрөөгөөд байгаа юм биш биз? 

Тэгвэл уншигч та өв соёлын хосгүй  бүтээл бүхий музейн тансаг орчинд сонгодог хөгжмийн яруу эгшгээр хөглөх “ҮДШИЙН МУЗЕЙД-ЖАЗЗ” цэнгүүнд зочлоорой. 

Чойжин Ламын сүм музей тус цэнгүүнийг  урлагийн боловсролыг нийтэд түгээх, музейн үйлчилгээг сонирхолтой хэлбэрээр олон нийтэд хүргэх зорилгоор 5 дахь жилдээ зохион байгуулж байна. 

Энэ үдэш Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгын шилдэг уран бүтээлчид “Жазз” хөгжмийн гайхамшгийг мэдрүүлнэ. 

 
 

Үдшийн хөтөлбөр:
20:00-20:30 Зочдыг угтах
20:30-21:30 Silent museum буюу музейн аниргүй орчинд чихэвчээр намуухан хөгжим сонсонгоо үзвэр үзэх
21:30-22:30 Нээлтийн үйл ажиллагаа 
22:30-23:30 Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгын “Жазз”
хөгжмийн тоглолт үзэх
23:30-24:00 “Цам”-ын үзэсгэлэн болон “Монгол төрийн сахиусны өргөө” түүхэн гэрэл
зургийн үзэсгэлэн дэлгэнэ.

Тасалбарын үнэ: 60 мянган төгрөг

Тоглолт энэ сарын 08-нд буюу ирэх мягмар гарагийн 20:00 цагт болно. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах  боломжтой. 

https://www.facebook.com/choijinlamatemplemuseum/photos/a.425857357480339/2623617881037598/?type=3&theater

TAGS





Холбоотой санал болгох мэдээ