• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    73   |  
0
 

Шатахуун авах зуураа “цэвэрхэн” газарт “хөнгөн” хоол зооглож, ойр зуурын хэрэгцээт зүйлээ олоод авах боломж Улаанбаатар хотод тун хомс. 

Цагаа тулбал машинаа зогсоол дээр тавиад дэлгүүр орох уу, эсвэл колонк дээр унаагаа орхиод дэлгүүр рүү алхах уу гэдэг асуулт жолооч нарыг бухимдуулдаг. 

Тэгвэл дэлхийн стандартад нийцсэн хүнсний болон ахуйн чанартай бүтээгдэхүүнүүдийн мэргэжлийн үйлчилгээг санал болгодог олон улсын конвенинс сүлжээ дэлгүүр “Circle K”, Улаанбаатар хотод олон салбартай, түгээгч “Магнай Трейд” компаниуд стратегийн түншлэл байгуулж, улаанбаатарчуудын амьдралыг хөнгөвчлөх алхам хийлээ. 

Уг түншлэлийн хүрээнд, ирэх дөрвөн жилийн хугацаанд “Магнай Трейд” компанийн Улаанбаатар хот дахь шатахуун түгээлтийн 30 станцаар “Circle K” сүлжээ дэлгүүрийн салбарууд нээгдэж, 24 цагийн үйлчилгээ явуулах юм. 

Энэхүү стратегийн түншлэлийн санамж бичигт “Сircle K Mongolia”-гийн мастер франчайз эзэмшигч “Сиркл Чэйн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам болон нефть импортлогч “Магнай Трейд” ХХК-ийн ерөнхий Г.Магнай нар гарын үсэг зурав

Дэлхийн 31 оронд 14 мянган салбартай, шатахуун түгээх станц, конвенинс дэлгүүр хосолсон загвараараа АНУ болон Канадад тэргүүлэгч Сиркл К компани өөрсдийн мэдлэг туршлагыг Монголын хөрсөнд буулгаж, амьдралыг хөнгөвчлөх үйлчилгээгээ ойртуулж байгаа нь энэ юм. 

“Circle K” сүлжээ дэлгүүрийн салбар бүрээс халуун кофе, нэрийн хот дог, ундаа болон бусад хэрэгцээт ахуйн болон хүнсний бүтээгдэхүүнээ нэг доороос тав тухтай орчинд үйлчлүүлэн авах боломжтой. Түүгээр ч зогсохгүй тав тухтай орчин, боловсон ариун цэврийн өрөө, аюулгүй байдлыг хангах камержуулалт, чанартай бүтээгдэхүүн нэгэн дор жолооч нарын зам зуур нээгдэхээр боллоо. 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ