• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    77   |  
0
 

Жил бүр "Туркиш Эйрлайнс" компаниас зохион байгуулдаг сонирхогчдын гольфын “Turkish Airlines World Golf Cup“ тэмцээн өнөөдөр "Маунт Богд" гольфын цогцолборт гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд "Монголын Гольфын Холбоо"-ны 72 тамирчин өрсөлдөн гурван төрөлд шилдгүүдээ шалгарууллаа.

Онооны самбар

"Нүхэнд хамгийн ойр цохих" буюу "nearest to the pin" төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд Мөнхжаргал 2.01 метрийн амжилтаар, эмэгтэйчүүдийн ангилалд Солонго 4.45 метрийн амжилтаар тус тус нэгдүгээр байрт шалгарлаа.

"Нүхэнд хамгийн ойр цохих" төрлийн ялагч Мөнхжаргал 

Мөн "хамгийн бага оноо" буюу "gross score"-ийн эзнийг тодруулсан бөгөөд уг шагналыг 80 оноогоор тэмцээнээ өндөрлүүлсэн БНСУ-ийн иргэн Шин Тэ Гүн хүртэв.

Тэмцээний оргил хэсэг болох “Stableford” төрөлд:

  • Гуравдугаар байр - Н.Эрдэнэбаатар 39 оноогоор
  • Хоёрдугаар байр - Н.Алтангэрэл 40 оноогоор 
  • Нэгдүгээр байр - Б.Самади 42 оноогоор тус тус бичигдлээ. 
"Stableford" төрлийн ялагч Б.Самади

Тэмцээний шилдгээр шалгарсан Б.Самадид "Туркиш Эйрлайнс" компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал ноён Али Өздэмир Турк улс руу 2 талдаа зорчих бизнес ангиллын тийз, 5 одтой зочид буудалд найман хоног байрлах эрх гардуулав. "Stableford" төрлийн ялагч ирэх арваннэгдүгээр сард Туркийн Анталяа хотноо дэлхийн 73 орны шилдэг гольфчидтой дэлхийн цомын төлөө хүч үзнэ.

 

ЭНЭХҮҮ ТЭМЦЭЭН НЬ ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ ГОЛЬФЫН ТЭМЦЭЭН ЮМ

"Туркиш Эйрлайнс" компанийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын захирал Али Өздэмир

-Та бидэнд "Turkish Airlines World Golf Cup" тэмцээний онцлогуудаас сонирхуулаач.

-Манай компани энэхүү тэмцээнийг анх 2013 онд ердөө 12 салбар тэмцээнтэйгээр зохион байгуулж эхэлсэн. Гэтэл өдгөө 103 салбар тэмцээнийг дэлхийн 73 оронд зохион байгуулдаг болоод байна. Энэ үзүүлэлт нь дэлхийн хамгийн олон газар өргөн цар хүрээтэйгээр зохиогддог гольфын тэмцээн болсныг илтгэнэ.

-Анх 2017 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан. Жил ирэх тусам оролцогчид, сонирхогчдын тоо өсөн нэмэгдэж байна уу?

-Энэ тэмцээн нь Монголын гольф сонирхогчдын хамгийн их хүлээдэг тэмцээн болсон нь ажиглагдаж байна. Жил ирэх тусам оролцох сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа ч бид 72 оролцогчтой байх хязгаар тогтоосон. 

-Оролцогчдыг хэрхэн сонгон шалгаруулдаг вэ? 

-Оролцогчдын бүртгэлийг "Монголын Гольфын Холбоо" хариуцаж зохион байгуулдаг. Тэмцээнд оролцох хүсэлтээ хамгийн түрүүнд илгээсэн "Монголын Гольфын Холбоо"-ны 72 гишүүн оролцох эрхтэй болдог гэсэн үг. 

 

ӨНӨӨДӨР МИНИЙ ХАМГИЙН САЙН ТОГЛОЛТ ГАРЛАА. МАШ ИХ БАЯРТАЙ БАЙНА

"Stableford" төрлийн ялагч Б.Самади

"Stableford" төрлийн ялагч Б.Самадигийн сэтгэгдлийг сонслоо. 

-Өнөөдрийн тэмцээний тухай сэтгэгдлээ хуваалцаач

-Цаг агаар өнөөдөр тун сайхан байлаа. Бага зэрэг салхилсан ч миний цохилтод нэг их нөлөөлсөнгүй. Өөрийн хувьд шилдэг тоглолтоо гаргасанд тун баяртай байна.

-Энэ таны хэд дэх удаагийн "Turkish Airlines Wold Golf Cup" тэмцээн бэ?

-Энэ миний анхны "Turkish Airlines Wold Golf Cup" тэмцээн. Түрүү жил оролцох хүсэлтэй байсан ч завгүй байсан учраас чадаагүй. Энэ жил оролцож байгаадаа их баяртай байна. 

-Та хэдэн жил гольфын спортоор хичээллэж байна? Яаж бэлтгэлээ базаадаг вэ?

-Идэвхтэй тоглоод хоёр жил болж байна. Түрүү жилээс "Монголын Гольфын Холбоо"-ны гишүүн болсон. Бэлтгэлээ "Маунт Богд" клабын багш, PGA холбооны гишүүн, мэргэжлийн гольфчин Кевин Брандтай хамт базаадаг. Түүнээр засаж залруулах техникүүдээ заалгаад холбооны ах нартайгаа талбайд тоглож бэлтгэлээ хангадаг даа.

 

ГОЛЬФ БОЛ БУСДЫГАА ХҮНДЛЭХ ТОГЛООМ

 
 

Олон жил гольфоор хичээллэж буй "Монголын Гольфын Холбоо"-ны ахмад гишүүдийн нэг эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайханаас тэмцээний талаарх сэтгэгдлийг нь сонслоо. 

-Өнөөдрийн цаг агаар танд хэрхэн нөлөөлөв?

-Өнөөдөр тун сайхан байлаа. Халуун биш, бага зэргийн бороо орсон. Оролцогч бүр өөрийн таатай нөхцөлд тоглолоо. 

-Та хэд дэх жилдээ гольф тоглож байна вэ? 

-15 дахь жилдээ тоглож байна. 

-Өнөөдрийн тоглолтоо дүгнэвэл?

-Энэ тэмцээн миний хоёр дахь "Turkish Airlines Wold Golf Cup" тэмцээн. Өнөөдрийн тоглолт маань нэлээн гайгүй байлаа. Өөрийн "handicap" буюу түвшингөөсөө доогуур тоглосон. Хувьдаа тун сэтгэл хангалуун байна.  

-Гольфын спортын мөн чанарын тухайд?

-Гольф бол бусдыгаа хүндлэх тоглоом. Хамт тоглож байгаа хүмүүсээ илүү баяр баясгалантай байлгах тоглоом учраас 600 жил оршин тогтнож одоо ч түгээмэл байсаар байна гэж бодож байна. 

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ