• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    75   |  
0
AIR VENT-Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах барилгын салхивч, хөргөлт, агааржуулалтын  үйлдвэр 

Барилгын салбарт салхивч, хөргөлт, агааржуулалтын чиглэлээр  үйл ажиллагаагаа явуулаад найм дахь жилтэйгээ золгож буй “ЭйрВинт” компани Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд байрлах шинэ үйлдвэрийнхээ нээлтийг хийлээ. Ингэснээр дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий үндэсний үйлдвэрлэгч нэгээр нэмэгдэж буй хэрэг юм.

Өдгөө 18 хүнийг ажлын байраар ханган, хорооныхоо шинэ өнгө төрхийг тодорхойлсон уг компанийн нэвтрүүлсэн хагас болон бүрэн автомат төхөөрөмжүүд 5-6 хүний гараар хийх бүтэн өдрийн хөдөлмөрийг хоёр хүний 2-3 цагийн хөдөлмөр болгон хөнгөвчилжээ. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үйлдвэртэй танилцав

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Гэр хорооллын хашаан дотроос эхлүүлсэн жижиг бизнес үйлдвэр болтлоо өргөжсөн жишээ цөөнгүй бий. Эдгээрийн нэг болох “ЭйрВинт” компани өнөөдөр шинэ үйлдвэрээ нээж буй нь үнэхээр бахархууштай. “ЭйрВинт” компани шиг өөрсдийн шаргуу хөдөлмөрөөр бичил  бизнесээс үйлдвэр болтол өргөжиж, хорооны иргэдийг ажлын байраар хангаж буй бизнес эрхлэгчдийг төр засгийн зүгээс бодлогоор дэмжих учиртай” хэмээсэн юм. Тэрээр цаашид тус компанийн үйл ажиллагааг дэмжин ажиллахаа илэрхийллээ. 

Мөн энэ үеэр Барилгын политехникийн коллежийн захирал Г.Нямдулам хэлэхдээ “Барилга байгууламжийн  салхивч, агааржуулалтын систем нь барилгын чанар, дотоод орчны агаарын чанарт чухал ач холбогдолтой. Манай коллеж 2013 оноос “ЭйрВинт” компанитай хамтарч ажиллаж байна. Тус компанид оюутнууд маань дадлагажиж, улмаар ажлын байртай болж амжилттай ажиллаж байгаад сэтгэл хангалуун  байна. Залуу боловсон хүчээр хүний нөөцөө бүрдүүлж, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж буй тус компанийн хамт олонд ажлын арвин амжилт хүсье” гэв. 

“Монкон Констракшн” ХХК-ийн  ХАС-н ахлах инженер Б.Ариунбилэг

“ЭйрВинт” компанитай хамтарч ажилладаг “Монкон Констракшн” ХХК-ийн ХАС-н ахлах инженер Б.Ариунбилэг “Манай компани “ЭйрВинт” компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Бидний хамтран ажиллаж буй компаниуд дундаас хамгийн хариуцлагатай, гүйцэтгэл өндөртэй тус компани өнөөдөр дэвшилтэт тоног төхөөрөмж, шинэ дүр төрхтэйгөөр үйлдвэрээ нээж байгаа явдалд баяр хүргэе” гэлээ.

Ажилчдаа шагналаа

Нээлтийн үеэр “ЭйрВинт” компанийн захирал М.Түмэн-Өлзий компанийнхаа ажилчдаа урамшуулж хөргөлтийн инженер Б.Бат-Очирт автомашины эрх, инженер Ж.Батдоржид  хоёр өрөө байрны эрхийн бичиг тус тус гардуулав. Тэрээр 2013 оноос хойш нийт ажилчдаа авто машинтай болгох аяныг өрнүүлж өдгөө тус компанийн 12 ажилтан авто машинтай болжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ