• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    136   |  
0

Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн алдагдлыг бууруулах зорилгоор эдийн засаг, барилга, үйлдвэрлэлийн салбарт ногоон хөгжлийн бодлого баримтлах болжээ. Манай улс ч энэ бодлогыг нэвтрүүлж буй нэг жишээ нь “Ногоон хөгжлийг хамтдаа бүтээе" уриан дор зохион байгуулж буй “Барилга-Орон сууц-2019” олон улсын үзэсгэлэн, яармаг юм.

Барилгын ногоон хөгжлийн бодлого гэдэг нь ногоон барилгын эрэлт хэрэгцээг бий болгох, хүний эрүүл амьдрах орчин нөхцөлийг хангах, ногоон төлөвлөлт, эрчим хүчний зарцуулалтыг багасгах, байгальд ээлтэй, тогтвортой хийц загварын шийдлийг нэвтрүүлэхийг хэлж буй.

12 дахь жилдээ болж буй уг үзэсгэлэнд үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгч, орон сууц борлуулагч, барилгын салбарт дэвшилтэт техник, технологи, үйлчилгээ нэвтрүүлэгч 110 гаруй аж ахуйн нэгж, компани оролцож бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.

Барилга орон сууц-2019  үзэсгэлэн яармагийн зохион байгуулах хорооны дарга Г.Батсүх:

Бид энэ жилийн үзэсгэлэн яармагаар барилгын салбарт ногоон хөгжлийн чиг хандлагыг нэвтрүүлэх, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчныг бүрдүүлж, эрчим хүчний хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай ногоон хөгжлийг хамтдаа бүтээх санаачлагад нийт барилгын салбарынхныгаа уриалж байна.

Барилгын аж ахуйн салбарынхан болон “Барилга орон сууц-2019”  үзэсгэлэн яармагт оролцож буй салбартаа манлайлагч компаниудад барилгын салбар үүсэж хөгжсөний 93 жилийн ойн болон барилгачдын баярын мэндийг хүргэе. Мөн цаашдын ажил, бизнест нь өндөр амжилт хүсье.

Бид энэ удаад Монголдоо барилгын салхивч, агааржуулалтын үйл ажиллагаагаараа тэргүүлэгч “Airvent” компанийг онцоллоо.

“Airvent” компанийн ерөнхий захирал М.Түмэн-Өлзий:

Манай үйлдвэр хамгийн сүүлийн үеийн технологи ашиглан  салхивч агааржуулалтын холбох хэрэгсэл, дугуй болон тэгш өнцөгт шугам хоолойг маш нарийвчлалтайгаар хосоор нь үйлдвэрлэдэгээрээ онцлогтой.

Энэ жилийн хувьд бид үйлдвэр, ажлын байраа өргөтгөж агааржуулалтын хагас болон бүрэн автомат тоног төхөөрөмжийг нэвтрүүллээ.

“Airvent” компанийн ерөнхий захирал М.Түмэн-Өлзий

Энэ удаагийн үзэсгэлэнгээр бид шинэ тоног төхөөрөмж,  нимгэн төмөр шугам хоолой, дугуй болон тэгш өнцөгт шугам хоолой зэрэг бүтээгдэхүүнээ  барилгын салбарынхандаа танилцуулж байна.

Дашрамд дурдахад барилгын салбарын шилдгүүд нэг дор цугларч, хэрэгжүүлж буй төсөл, нэвтрүүлж буй шинэ бүтээгдэхүүн, дэвшилтэт технологио танилцуулах “Барилга-Орон сууц-2019” үзэсгэлэн яармаг энэ сарын наймныг хүртэл үргэлжилнэ.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ