• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0
 

Үймээнт хотод маань намар цаг иржээ. Хичээл сургууль эхэлж, ажил төрөл жигдэрсэн намрын налгар өдрүүд үргэлжилсээр. Уншигч таны сонорт энэ амралтын өдрүүдэд болох хамгийн сонирхолтой үйл явдлын мэдээллийг хүргэж байна.  

1. Bodikhuu's Vinyl Release Party

 
 

Орчин үе, уламжлал хоёрыг хослуулсан аялгуут хэмнэл бүтээгч DJ, продюсер Бодьхүү өнөө орой Rio/Bodianova цомгийнхоо пянзны баяраа хийх гэж байна. Rio/Bodianova пянз нь Монгол хип хоп хѳгжмийн түүхэнд анхны пянз болон гарсан цомог болж байгаагаараа онцлог аж. 

Хаана:  MYGO international Dark Hauz (Chilling Club)

Хэзээ: 2019.09.07 20:00 цагт

 

2. NekoEvent #1: Back to Ghibli

 
 

Нэкосабс хадмал орчуулгын багийн анхны өдөрлөгөөр орчуулгын багийнхантай танилцахын сацуу, алдарт Ghibli студийн бүтээлүүдээр нэг өдөр амьсгалах боломжтой. Өдөрлөг хөгжөөнт тоглоом, кино үзвэр, амтат хоол, косплей үзүүлбэрүүдээр дүүрэн байх гэнэ.  

Хаана:  The Joy Restaurant  

Хэзээ: 2019.09.08 11:00 цагт  

 

3. Ер бусын амьдрал, Ер бусын үйлдэл

 
 

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан залуучуудад зорилгоо тодорхойлоход туслаж, шантарах, бууж ѳгѳх, хүсэл тэмүүлэлгүй болсон үед яг яах ёстой юм бэ? гэсэн түгээмэл асуудлыг шиидвэрлэх болно.

Хаана:  Hub Innovation Center  

Хэзээ: 2019.09.08 13:00 цагт  

 

4. Санхүүгийн ЭРХ ЧѲЛѲѲ-нд хүрэх 5.8 жил

 
 

Та санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нарийн төлөвлөгөөг бодитоор гаргаж байсан уу? Яаж? Хэзээ? Тэгвэл энэхүү сургалт нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэх бодит төлөвлөгөө гарган, практик зөвлөгөө авахыг хүссэн хүн бүрт нээлттэй.

Хаана:  Tomujin Academy  

Хэзээ: 2019.09.08 10:30 цагт  

 

5. Таны хүүхдийг танд танилцуулъя

 
 

“Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвөөс эцэг эхчүүдийн санал хүсэлтээр “Таны хүүхдийг танд танилцуулъя” сургалтыг зохион байгуулах гэж байна. Хамрах хүрээний хувьд 0-8 насны хүүхэдтэй хэн бүхэнд нээлттэй байх аж.  

Хаана:  “Хөөрхөн шар шувуу” сургалт судалгааны төвийн байр

Хэзээ: 2019.09.08 17:00 цагт  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ