• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    109   |  
0

 Гэр хороолол дунд дүнсийх будаг нь ховхорсон цагаан худгууд  түүх өгүүлэх байсан бол хүмүүсийн тухай юуг хэлэх бол хэмээн бодсоор Хайлаастын хуучин эцсийн  128 дугаар гүний худгийг зорив. Учир юу гэвээс байдаг л нэг худгийг ус авах, хажуугаар нь зөрөх хүмүүст баяр хөөр, гоо зүйн мэдрэмж, эерэг хандлагыг түгээх шидтэй “солонгон бүрхүүлтэй” болсныг сурвалжилсан юм.

“Creative Motion” ХХК-ийн зүгээс гэр хорооллын бүсэд өнгө нэмэхээр “Солонгон бүрхүүл” нэртэй хүүхдэд зориулсан стрийт арт аяныг санаачилж, 15 графити артист сайн дураараа есөн худган дээр зохиомж зурж байна. Өнөөдрийн байдлаар энэ залуучууд тав дахь худгийг урлагийн бүтээл болгохоор  хөдөлмөрлөж байгаа нь энэ юм. 

Уг аян өнгөрөгч наймдугаар сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

Аяныг санаачлагч “Creative Motion” ХХК-ийн захирал Б.Шинэбилэг:

Худгийг хүн болгоны заавал очдог цэг гэдэг утгаар сонгосон. Бидний санаачлагыг хүлээн авч зөвшөөрөл олгосон Ус сувгийн удирдах газар болон аяныг ивээн тэтгэсэн Худалдаа хөгжлийн банк, Circle K дэлгүүр, Club coworking space хамтын оффисын хамт олонд баярлалаа. “Солонгон бүрхүүл” аянд графити артаар мэргэшсэн, чадварлаг 15 уран бүтээлч хүүхдүүдийн төлөө өөрсдийн авъяас, цаг хугацаа, сэтгэлээ зориулж байгааг онцолж, талархсанаа илэрхийлмээр байна. Графити артистууд хүмүүст аз жаргал, гэрэл гэгээ түгээх зорилгоор өөрсдийн санаачилсан зохиомж бүхий зургийг худгийн ханан дээр зурж байна.

Шангри-ла Улаанбаатар ХХК-ийн маркетингийн ахлах ажилтан, графити артист Д.Энх-оргил:

Графити зураач EMAK

Миний хувьд хоёрдугаар ангиас эхлээд графити урлагийг сонирхож, оюутан болсноос хойш зурж эхэлсэн. Графити нь хип хоп хөгжим болон зургийн хосолсон төрөл гэж явдаг. Энэ урлагийн зураачид бүгд өөрийн гэсэн стильтэй байдаг. Миний хувьд графити дүр зурдаг. Хүүхдүүд өмнө нь зүгээр нэг цулгуу худгийн хана хардаг байсан бол одоо ус авах гэж ирэхдээ урлагаар хөглөгдөж, эерэг мэдрэмж авах боломжтой болж байгаад баяртай байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Л.Цэрэндолгор:

Энэхүү аян арт терапи буюу өнгө, будгаар дамжуулан хүмүүсийн сэтгэл зүйг засах, аливаа асуудлыг даван туулахад эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой.

Хүчирхийллийн дуудлага илүү их ирж буй цэгүүдийг сонгосон нь сөрөг мэдээлэл сонсож буй хүүхдүүд ирээдүйдээ итгэлгүй болох, сөрөг бодол, мэдрэмжийг нь засаж эерэг мэдрэмжээр солиход энэ аяны утга оршино. Ингэснээр хүүхдүүд ирээдүйдээ итгэлтэй болох аливааг сайн сайхнаар харах, хүсэл мөрөөдөл нь бадрах зэрэг нөлөөллийн ач холбогдолтой. Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн зүгээс ямар өнгө, зохиомж хүүхдийг илүү аз жаргалтай болгох зэрэг өнгө будаг, сэдвийн сонголт дээр зөвлөн ажиллаж байна.

Сircle K–компанийн бүс хариуцсан менежер Х.Бямбахүү:

Манай Circle K компани нийгэм рүү чиглэсэн сайн үйлсийн аяныг үргэлж дэмжин оролцдог. Гэр хороололд өнгө нэмэх энэхүү аяны үеэр хорооны хүүхдүүдийг өөрсдийн нэрийн бүтээгдэхүүнээр дайлж байна. Стрийт арт зөвхөн хотын төвд байдаг гэх ойлголтыг эвдэж гэр хороололд гэрэл нэмж буй үйл ажиллагааг дэмжиж буйдаа сэтгэл өндөр байна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ