• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    87   |  
0

Дэлхийн олон бүсгүйчүүдийг гоо үзэсгэлэнгийн илэрхийлэл болсон Pandora брэндийн бугуйвч Монгол бүсгүйчүүдийн ч сонирхлыг ихээр татаж байгаа билээ.

Үнэт эдлэлийн ертөнцөд жинтэй хувь нэмэр эзэлдэг Pandora брэнд намрын шинэ коллекцоо өнгөрсөн бямба гарагт Шангри-Ла худалдааны төвд танилцууллаа. 

Намрын коллекцын танилцуулгын үеэр хийлч Ч.Дэлгэрцэцэг хийл хөгжмийн яруу эгшиг, Ди жи Уна электро-хаус хөгжмийн хэмнэлээр зочдыг хөглөлөө.

Мөн үеэр дуучин Ану, Модель Төгс, Энэрэл, Дуучин Номин, влоггер Jason&Jayel зэрэг олны танил эрхмүүд уригджээ.

Энэ намрын коллекц өмнөх загваруудаас хамгийн онцгой нь. Учир нь Pandora брэнд олон улсад борлуулагдаж буй бүтээгдэхүүндээ шинэчлэл хийжээ.

Намрын коллекцийн онцлог нь “Pandora O, Pandora friend, O Pendant” гэсэн  гурван үндсэн загвар юм. Үүн дотроос “O pendant” загвар нь Pandora-гийн үнэт эдлэлийг бугуйвчаар л төсөөлдөг бидний ойлголтыг эвдэж хүзүүний зүүлт, мөн цүнхний гоёл болгон хувиргасанд оршино.

Түүгээр ч үл барам чанар хийцийн хувьд урд өмнөхөөсөө сайжирсан нь шинэ коллекцын бас нэгэн онцлог юм.

Элдэв сөрөг зүйлээс хамгаалж, эерэг энерги татдаг гэх бэлгэдэлтэй мөнгөн бугуйвчийг өнгө алагласан үнэт чулуу, бэлгэдэл, дурсамж өгүүлэх чамин хийцтэй унжуургаар баяжуулах боломжтой учраас Pandora бүсгүйчүүдийн сэтгэлийг булаадаг.

Нандин хайрыг тань догдлон хүлээн авсан эхнэртээ, ирээдүйд хүлээн авах найз бүсгүйдээ, элбэрэлт  ээж, эгч, дүү, эрхэм найзууддаа хамгийн тансаг, сэтгэл хөдөлгөм бэлгийг өгөхийг хүсвэл Pandora-г зориорой.

Давтагдашгүй ур хийц, дэлхийн үнэт эдлэлийн мастеруудын гар аргаар хийсэн деталиуд, өндөр чанарыг шингээсэн алт, мөнгөн бүрдэл хэсэг бүхий Pandora-гийн үнэт эдлэл дэлхийн 100 гаруй оронд салбартай.

Нэр хүнд, ур хийцээрээ дэлхийн шилдэг гурван үнэт эдлэлийн брэндийн нэгээр зүй ёсоор тооцогддог Pandora нь их хотын эрхэмсэг бүсгүйчүүдийн амьдралын давтагдашгүй мөч бүхэнд хамтдаа байж тэдний үзэсгэлэн гоог тодруулсаар байна.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ