A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 76 | |
|
Технологийн хөгжлийн комисс болон Аксесс Сольюшинс судалгааны байгууллага Монгол Улсын Засгийн Газар дэмжлэгтэйгээр “Монгол Улсын эдийн засгийг дижиталчлан, хурдасгах нь” сэдвийн дор “Цахим Эрин дэх Нүүдэлчид” олон улсын хурлыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү олон улсын хурлын зорилго нь:
• Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын зорилго, зорилт болон нийт эдийн засагт дижитал хувьсгалыг хэрхэн холбох боломжийг танилцуулах,
• Цахим эрин дэх Монгол Улсын бэлэн байдал, цаашид баримтлах стратегийг хэлэлцэх,
• Үндэсний технологийн шийдлүүдийг танилцуулах,
• Технологийн салбарын олон улсын томоохон оролцогч талуудтай хамтран ажиллах боломжуудыг тодорхойлоход чиглэгдэж байгаа юм.
Тус хуралд Технологийн Хөгжлийн Комисс, Оксфордын Их Сургуулийн Блаватникийн нэрэмжит Төрийн Удирдлагын Сургууль, Дэлхийн Банк, Азийн Хөгжлийн Банк, НҮБ-ын Ази-Номхон далайн бүсийн Эдийн засаг, Нийгмийн Комисс (UNESCAP), бүс нутгийн төлөөлөгчид, элчин сайдууд, төлөөлөгчийн газрууд, Рио Тинто компани мөн IT салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн нэр хүндтэй Facebook, Uber, Dell, Asus, CheckPoint, Dentsu, WeChat, Viber зэрэг компаниудын төлөөлөл урилгаар оролцохоор болжээ.
Оксфордын Их сургууль, “Билл, Мелинда Гейтс” сан хамтарч Мелинда Гейтсээр удирдуулсан Технологи ба Хүртээмжтэй Хөгжлийн төлөөх Технологийн Хөгжлийн Комисс байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд тус комисс үйл ажиллагааны хүрээнд гурван орныг жишиг болгон сонгож технологийн бэлэн байдлын судалгааны төслийг хэрэгжүүлж байгаагийн нэгээр Монгол Улс шалгарсан.
Уг төслийг Монгол Улсын Засгийн Газар дэмжин Технологийн хөгжлийн комисс болон Аксесс Сольюшинс судалгааны байгууллагатай хамтран өнгөрөгч дөрөвдүгээр сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд Монгол Улсын дижитал бэлэн байдлын үнэлгээг хийж, стратеги боловсруулах юм.
Монгол Улсын хувьд технологийн суурь дэд бүтцийн асуудлаас эхлэн технологийг хүртээмжтэйгээр тархан суурьшсан иргэддээ хүргэх төдийгүй хэрхэн боломж болгон ашиглах стратегийг гаргах зайлшгүй шаардлагатай байна.
Ийм чухал цаг үед манай улсад зохиогдож байгаа “Цахим Эрин дэх Нүүдэлчид” олон улсын хурал тодорхой үр дүнгээ өгөх биз ээ.
• Технологийн Хөгжлийн Комиссын судалгаа, шинжилгээний хэлтсийн дарга Тоби Филлипс - “Хүртээмжтэй технологийн хөгжил дэлхийд ба Монголд”
• Технологийн Хөгжлийн Комиссын төлөөлөгч, Можочатын Гүйцэтгэх захирал Камал Батачаръя - “Боловсролын дижиталчлал”
• Үндэсний Хөгжлийн Газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбаяр - “Үндэсний цахим хөгжлийн боломжууд”
“Цахим Эрин дэх Нүүдэлчид” олон улсын хурал энэ сарын 17-нд Корпорейт конвейшн төвд болно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
41
|
|
0
|
52
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
47
|
Daily poll
|