• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    85   |  
0
 

Австрали улсад сурахаар төлөвлөж байгаа буй оюутан, залуучуудад дуулгах сайн мэдээ байна. Австрали Улсын Засгийн газраас “Хил хязгааргүй Австрали боловсролын үзэсгэлэн”-г зохион байгуулах гэж байна.  

Энэхүү үзэсгэлэнг зорьсноор тус улсад суралцахад шаардлагатай бүхий л мэдээллийг авахаас гадна Австралийн боловсролын байгууллагын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж,  баталгаатай эх үүсвэрээс мэдээлэл авах боломжтой.  

Энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Австралийн боловсролын үзэсгэлэнд англи хэлний дамжаа, мэргэжлийн боловсрол, их дээд сургууль зэрэг Австралийн 20 орчим боловсролын байгууллагууд оролцож, Монголын оюутан залуус, эцэг эхчүүдэд өөрсдийнхөө сургууль, Австралийн боловсролын салбарын чанар, инноваци, тэтгэлэг, талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх аж.

Дашрамд дурдахад Австрали Улс нь гадаад оюутныхаа тоогоор дэлхийд гуравт бичигддэг бөгөөд сүүлийн долоон жилийн хугацаанд тус улсыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол олгох улс хэмээн сонгосон байна.  

“Хил хязгааргүй Австрали боловсролын үзэсгэлэн” энэ сарын энэ сарын 21-ны  12:00-17:00 цагт Шангри-Ла зочид буудалд болно.  

Хил Хязгааргүй Австрали боловсролын” үзэсгэлэнд оролцож буй сургуулийн байршил 

 
 

ХИЛ ХЯЗГААРГҮЙ АВСТРАЛИ БОЛОВСРОЛЫН ҮЗЭСГЭЛЭН СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

- Нээлт
Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд  Дэйв Воусэн

- "Яагаад Австрали Улсад суралцах шалтгаан"
Илтгэгч: Рэт Миллэр - Боловсрол хариуцсан Худалдааны төлөөлөгч

- Австралийн их дээд сургуулиудын танилцуулга: “Канберра хотод сурч, амьдрах давуу талууд”
Илтгэгч: Алеск Хэррэра -  Канберрагийн Технологийн Институт

- Куйнслэндийн Технологийн Их сургуулиас Монгол  оюутнуудад зориулсан  сургалтын хөтөлбөр, тэтгэлэг хөтөлбөр 
Илтгэгч: Жоэл Онг - Куйнслэндийн Технологийн Их сургууль

- “Маккуайрийн Их сургуулийн тэтгэлэг хөтөлбөр”
Илтгэгч: Кэвин Хванг - Маккуайрийн Их сургууль

- “Бонд их сургуулийн олгодог тэтгэлэг ”
Илтгэгч: Шарон Бигнэл - Бонд их сургууль

- “Баруун Австралийн Их сургуулиас гадаад оюутнуудад олгодог сургалтын тэтгэлэг”
Илтгэгч: Мишэль Тийсдэйл - Баруун Австралийн Их сургууль

- “Мэльбурны Их сургуульд элсэн орох бэлтгэл сургалт”
Илтгэгч: Дэйвид Бунян - Тринити Коллэж/ Мэльбурны их сургууль

- Cидней Их Сургуулийн танилцуулга
Дэлхийд ТОП-50 их сргуулийн нэг Куйнслэйдийн Их Сургуульд суралцах боломж
Илтгэгч: Натан Моу - Куйнслэйдийн Их Сургууль

Австрали Улсад суралцах талаар дэлгэрэнгүй мэдээллийг  www.studyinaustralia.gov.au  цахим хуудаснаас авах боломжтой.  Хил хязгааргүй боловсрол үзэсгэлэнгийн талаар https://www.facebook.com/events/425139705014248/ авна уу.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ