• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    64   |  
0
 

"Light up Mongolia" Монголын хамгийн том лазер гэрлийн шоу өнөөдөр Сүхбаатарын талбайд болно. 

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд “Ардчиллаа хамгаалъя” уриан дор зохиогдож буй энэхүү лазер шоуны үеэр 30 жилийн өмнөх саарал ордон болон өнөөгийн бодит ордон хоорондын цаг хугацааны ялгааг бодитоор мэдрэх юм байна.                

Энэхүү лазер шоуг 2013 онд төв талбайд Чингис хааны суумал хөшөөг босгож, гэрлийн шоуны гайхамшгийг монголчуудад мэдрүүлж байсан “Жаргал” продакшны уран бүтээлчид зохион байгуулна. 

Гэрлийн шоуны дуу хөгжим, чимэг холбоосыг Монгол Улсын Филармони болон ДБЭТ-ын уран бүтээлчид, удирдаач Б.Анартай хамтран амьдаар тоглох юм байна. Түүнчлэн Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн сор болсон уран бүтээлчид Монголын хамгийн том тайзан дээрээс уран бүтээлээ хүргэнэ.

“Жаргал” продакшны уран бүтээлчид шоунд зориулж хэдхэн хоногийн өмнө Д.Сүхбаатарын талбайд Монголд урд өмнө засагдаж байгаагүй гурван давхар байшинтай тэнцэх хэмжээний 140 метр өргөн, 180 градусын налуутай, 3D хэмжээст тайзыг зассан.                        

Есдүгээр сарын 13-нд болох “Ардчиллаа хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн хүрээнд зохиогдох бусад арга хэмжээ:

1. Ардчиллын замнал: “Алдаа-Оноо, Сургамж-Сорилт” түүхэн товчоон номын нээлтийн арга хэмжээ болно. Тухайлбал, 1989-2000 он хүртэлх Ардчилалын тухай V боть ном хэвлэх бөгөөд, үүний эхний боть нь нээлтээ хийнэ. Мөн 12 сард нээлтээ хийх “Зориг” Уран сайхны киноны трэйлэр цацагдана.

2. “Өчигдөр ба Өнөөдрийн Монгол” гэрэл зургийн үзэсгэлэн "Blue Mon" төвийн "North art gallery"-д иргэдэд нээлттэйгээр болж байна.

3. "Light up Mongolia" лазер шоуны үеэр Монголын шилдэг ресторануудын фүүд экспо, ховор машины үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаа болно.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ