• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    61   |  
0
 

1. “Цахим эрин дэх нүүдэлчид” чуулна

Технологийн хөгжлийн комисс болон Аксесс Сольюшинс судалгааны байгууллага Монгол Улсын Засгийн Газар дэмжлэгтэйгээр “Монгол Улсын эдийн засгийг дижиталчлан, хурдасгах нь” сэдвийн дор “Цахим эрин дэх нүүдэлчид” олон улсын хурлыг зохион байгуулна.  

Хаана:  Корпорейт конвейшн төв

Хэзээ: 2019.09.17 09:00-17:00 цагт

 
 

2. “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга

Монголын эмэгтэйчүүдийн холбоо түүхт 95 жилийн ойгоо тохиолдуулан “Илүү сайхан ирээдүйн төлөө” олон улсын эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг зохион байгуулна.  

Хаана:  Төрийн ордон  

Хэзээ: 2019.09.17-18 09:00-18:00 цагт

 
 

3. Өөрийн Санхүүгээ Бүтээ Цуврал Лекц №3

“Хүний хөгжлийн оюуны чадвар төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, захирал, лектор, коуч  Г.Мөнгөн “Өөрийн санхүүгээ бүтээ” цуврал лекцийнхээ ээлжит дугаараа хүргэхэд бэлэн болжээ.  

Хаана:  Баруун 4 зам, Голомт хотхон, Бодь даатгал 3 давхар

Хэзээ: 2019.09.19 19:30 цагт

 
 

4. Удирдлагуудад зориулсан манлайллын курс хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрт байгууллагын гадаад болон дотоод хэрэглэгчидтэй харилцдаг удирдлагын ажилтан, төслийн удирдагч, багийн ахлагч болон манлайллын ур чадвараа сайжруулснаар өндөр амжилтад хүрэхийг хүсэж буй менежер, захирлууд хамрагдаж болох аж.  

Хаана:  Global Strategic Management Institute /GSMI/

Хэзээ: 2019.09.13, 14, 21 09:00 цагт

 
 

5. Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт

Монголын хөрөнгийн бирж ТӨХК нь иргэдийн үнэт цаасны зах зээлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой сургалтыг 2005 оноос эхлэн тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд үнэт цаасны зах зээлийн сургалт явуулах албан ёсны эрхтэй цорын ганц байгуулага юм.  

Хаана:  Монголын Хөрөнгийн Бирж

Хэзээ: 2019.09.16-20 12:00-15:00 цагт

TAGS





Холбоотой санал болгох мэдээ