A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 74 | |
|
Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн оны шилдэг бүтээлийг тодруулах “Цахиур 2019” уралдааны тэргүүн байрны эзнийг маргааш олон нийтэд зарлана. Уг уралдааныг Хэвлэлийн хүрээлэн, ХБНГУ-ын “Дойче Велле” академи хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж байна.
Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн хөгжилд хувь нэмэр оруулах, эрэн сурвалжлах сэтгүүлчдийг зоригжуулан урамшуулах гол зорилготой “Цахиур 2019” уралдаанд энэ жил 30 гаруй бүтээл ирүүлжээ.
Сэтгүүлч, сэтгүүл зүйн багш, хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шүүж, шалгаруулна. Ингэхдээ бүтээлд хөндсөн асуудлын ач холбогдол, үр нөлөө, мэргэжлийн хэм хэмжээ, тухайн сэдэв, асуудлыг эрэн сурвалжлахад зориулсан хүч хөдөлмөр, зоригт гол үнэлэлт өгөх аж.
Дашрамд дурдахад, 2017 онд “Ийгл” телевизийн сэтгүүлч У.Болортуяа “Чимээгүй хашгираан” нэвтрүүлгээрээ, 2018 онд “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга "Хувьсан өөрчлөгдсөөр буй "үнэн" буюу цианидын хэргийн буруутан хэн бэ" найман цуврал сурвалжилгаараа “Цахиур” уралдааны гранпри шагналыг тус тус хүртэж байсан юм.
Уг уралдааны мэдээллийн ивээн тэтгэгчээр MNB World, TV9, TV5, O TV, "Өнөөдөр" сонин, "Өглөөний сонин", Lead.Style, GoGo.mn, "Цензургүй сурвалжлага" ажиллаж байна.
Шилдэг бүтээлийн эзнийг тодруулж шагнал гардуулах ёслол маргааш 16.00 цагт “Сити Тауэр” зочид буудлын City Hall танхимд болно.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
31
|
|
0
|
37
|
|
0
|
48
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
44
|
Daily poll
|