• Lead the way ...
         
28
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    99   |  
0
 

1. “Хувийн өмчийг төр хэрхэн хамгаалах вэ?” лекц

Нийгэм, улс төр, хүний эрхийн томоохон төлөөлөлч профессор Александра Панзареллигийн "Хувийн өмчийг төр хэрхэн хамгаалах вэ?" сэдэвт лекц өнөөдөр болно.

Хаана:  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Хэзээ: 2019.09.30 14:00-16:00 цагт

 
 

2. Аялал жуулчлалын маркетингийн сургалт

Монгол Улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Аялал жуулчлалын маркетинг" сургалтыг Олон улсын Камелеон стратежис компаний үүсгэн байгуулагч Jens Thraenhart удирдан явуулна.

Хаана:  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Хэзээ: 2019.10.02 08:30-12:00 цагт

 
 

3. “Textile Market-2019” бизнес уулзалт

Монголын нэхмэл, сүлжмэл, оёмол үйлдвэрлэлийн салбарт бизнес эрхлэгчид нэг дор цуглах “Тextile Мarket-2019" бизнес уулзалт маргааш болно.  Энэ үеэр “Messe Frankfurt France”-ын Ерөнхийлөгч Монголд айлчлах ажлын хүрээнд дотоодын бизнес эрхлэгч нартай бизнес уулзалт хийх аж.

Хаана:  Blue sky зочид буудал  

Хэзээ: 2019.10.01 12:00-13:30 цагт

 
 

4. Meet & Greet: McKinsey - Б.Мөнх-Эрдэнэ, Apple - М.Баттүшиг

Hub Innovation Center дэлхийн топ компаниудад ажиллаж буй монгол залуучуудыг урин оролцуулдаг MEET & GREET цуврал арга хэмжээгээ хүргэхэд бэлэн болжээ.

Хаана:  Hub Innovation Center

Хэзээ: 2019.10.01 18:00-21:00 цагт

 
 

5. “Санхүүгийн удирдлага” нээлттэй хичээл

Монгол-Японы төв бизнесийн үндсэн сургалтын өвлийн элсэгчдэдээ зориулан маргааш "Санхүүгийн удирдлага" сэдвээр нээлттэй хичээлийг зохион байгуулна.

Хаана: Монгол-Японы төвийн Бизнес тасаг  

Хэзээ: 2019.10.04 18:30-20:00 цагт

TAGS





Холбоотой санал болгох мэдээ