• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    96   |  
0
 

Гайхамшигт хоолой, ассан гал шиг дүрэлзэх эрч хүч, хөдөлмөрч, дайчин зан чанар түүнийг тодорхойлно. Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн элч дуучин Т.Ариунаа бүрэн хэмжээний тоглолтоо үзэгч, фэнүүдэдээ толилуулах гэж байна. Энэ нь түүний бие даасан 15 дахь тоглолт юм. 

Монгол Улсын төрийн шагналт, төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгийг албан ёсны дуу болгон амилуулж тоглолтын нэрээ болгожээ.  

Тоглолт өнгөрсөн, одоо, ирээдүйн илэрхийлэл бүхий гурван хэсгээс бүрдэх бөгөөд үе үеийн шилдэг дуунуудаа шинэчлэн дуулж буйгаараа онцлог юм.

Тэрбээр  тоглолтынхоо  талаар өөрийн фэйсбүүк хуудаснаа мэргэжлийн, академик түвшинд хийж  соёл урлагийн сургуульд сурч буй оюутан залуус, шинээр гарч ирж буй уран бүтээлчид шинэлэг санаа олж аваасай гэж хүсэж байгаагаа илэрхийлжээ.  

Монголын урлагийн тайзнаа гуч гаруй жил гялалзаж буй дуучин Т.Ариунааг бүхэл бүтэн гурван үеэрээ сонсож ирсэн үнэнч фенүүд нь түүний арван жилийн дараах тоглолтыг тэсэн ядан хүлээж буй нь гарцаагүй.  

“Тэнгэр шиг бай” тоглолт 2019 оны 11 дүгээр сарын 8-ны 17:00 цагт “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.   

Тасалбарыг ticket.mn-ээс авах боломжтой.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ