• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    96   |  
0

Монголын Маркетингийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг SMART MARKETING CONFERENCE нь Монголын маркетинг болон криэтив үйлдвэрлэлийн салбарынхны мэдлэгийг нэмж, урам зоригийг бадраах зорилготой маркетингийн хамгийн том чуулган юм.  

Тус чуулганы агуулга дэлхийн болон Азийн маркетинг, криэтив салбарын туршлагатай, мэдлэгтэй, амжилттай мэргэжилтнүүд, дэлхийн шилдэг маркетингийн агентлагуудын криэтив захирлуудын салбарын шинэ трендүүд, амжилттай хэрэгжсэн кампанит ажлууд, кэйсүүдийн танилцуулга болон Монголд хийгдсэн салбарын судалгааны үр дүнгээс бүрддэг. Энэ жил ч мөн адил дата ба хэрэглэгчийн мэдээлэлд суурилсан зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани болох, 100 улсад төрөл бүрийн судалгааны дэд бүтэцтэй, сошиал медиа мониторинг, сурталчилгааны үр дүнтэй байдал, хэрэглэгч болон худалдан авагчийн зан төлөв, олон нийтийн санаа бодлыг судалдаг Kaнтар компанийн бүсийн захирал, Campaign Marketing сэтгүүлийн контент хариуцсан захирал, 120 гаруй улсад салбартай сурталчилгааны McСan агентлагийн Шанхайг хариуцсан криэтив захирал зэрэг гадны 4 илтгэгчид оролцоно. Түүнчлэн, аливаа компанийн маркетингийн бодлого гүйцэтгэх захирлын шийдвэрээр хэрэгжих нь олонтаа байдаг учир чуулганы 2 дугаар хэсэгт Монголын зах зээлд маркетингийн хувьд тулгамдаж буй асуудал болоод түүний гарц, шийдлийн талаар ТОП-4 компанийн гүйцэтгэх захирлуудын дунд CEO TALK өрнөнө. Мөн өнгөрсөн жил СМО судалгаагаа танилцуулж байсан MMCG компани энэ жил CEO судалгааны үр дүнгээ танилцуулна. Энэ илтгэлээс CEO нарын маркетингийн талаарх бодол болон маркетеруудаас юу хүсдэг, ямар ур чадвар хайдаг гэх мэт олон сонирхолтой мэдээлэл авах нь дамжиггүй.  

Энэ жилийн чуулганы үндсэн сэдэв нь Creativity & Creative Strategy тэр дундаа сonsumer experience буюу хэрэглэгчийн туршлага дээр үндэслэсэн маркетинг болон соёл үнэт зүйлсийн брендийн талаар байх бөгөөд энэ тухай илтгэлийг "Тера экспресс" ХХК-ийн Захирал, ММХ-ны Ерөнхийлөгч Алтанбагана танилцуулна. Мөн Монголын Маркетингийн Холбоо жил бүр дэлхий болон Азид зохион байгуулагддаг маркетингийн томоохон чуулга, арга хэмжээнд өргөн бүрэлдэхүүнтэй оролцдог. Тэдний нэг болох дэлхийн хамгийн том маркетингийн чуулган болох CANNES LIONS-д танилцуулагдсан сонирхолтой кэйс, маркетингийн чиг хандлагуудын талаар чуулганы 3 дугаар хэсэгт "Бат солюшн партнерс" ХХК-ийн Захирал, ММХ-ны дэд ерөнхийлөгч Г.Баярхүү танилцуулах болно. Smart 2019 чуулганы үеэр компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга бүхий бүхээгүүд засагдахын зэрэгцээ арга хэмжээний дараа салбарын мэргэжил нэгт хүмүүстэй танилцан холбоо тогтоох, нэтворкинг хийх боломжтой.

Чуулганы эвентийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах ЭНДЭЭС харна уу.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ