• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    75   |  
0

Хүүхдийн танин мэдэхүйн хөгжил хийгээд олон талын авьяасыг илрүүлэх, хичээлээс гадуурх цагийг нь аз жаргалтай, үр өгөөжтэй өнгөрүүлэх боломжийг олгох хүүхдийн цогц хөгжлийн анхдагч төв The One Kids  нээлтээ хийлээ. Үүдээр нь оронгуут хүүхэд насандаа эргэн очсон мэт үлгэрийн гэмээр мэдрэмжийг төрүүлэх энэ газрыг хүүхдийн хөгжлийн цогц төв хэмээсний  учир нь дараах шалтгаантай. Өөрөөр хэлбэл таны хүүхэд өдөр өнжүүлэхэд явангаа дараах 10 сургалтанд хамрагдах боломжтой аж.

  • Сургалтын төв: Хүүхдийн авьяас, нууцлаг ертөнцийг нээх, хөгжүүлэх зорилгоор төгөлдөр хуур, бүжиг, балет, уран зураг, йог, жүжиг, шатар, соробан сампин, хоолны анги гэсэн 10 чиглэлийн сургалттай.
  • Тоглоом, танин мэдэхүйн төв: Тус төвийн өнцөг булан бүрийг хүүхдэд танин мэдэхүйн боловсрол олгох зорилготой, чанарын шаардлага хангасан, хүүхдэд ээлтэй тоглоомоор тохижуулсан орчинтой.
  • Өдөр өнжүүлэх: Хүүхэд зөвхөн гэрийн даалгавраа хийж тоглож өнжих бус тоглонгоо суралцах, танин мэдэх, хөгжих, авьяасаа илрүүлэх боломжийг олгох бүтээлч төвтэй юм.
  • Kids cafe: Хүүхдийн тэмдэглэлт баяр ёслолыг тэмдэглэх үйлчилгээтэй.

Тус төвийг үүсгэн байгуулагч Б.Сэлэнгээ: “Хүүхдийн ариун цэвэр, эрүүл, аюулгүй байдлыг хангахад анхаарч бид байршлаа худалдаа үйлчилгээний төвийг тусдаа барилгыг сонгож тохижуулсан. Мөн манай төв машины зогсоол, эцэг эхийн хүлээлгийн хэсэгтэй төдийгүй тоглоомын нянг 99 хувь ариутгах зориулалтын угаалгын машинтай. Энэ мэтчилэн хүүхдийг эрүүл орчинд цагаа өнгөрөөх, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нийцсэн орчныг бүрдүүлсэн. Сургалтын хувьд мэргэжлийн багш нар хичээл заахаас гадна бид хоол зүйч Б.Аззаяа  багш хамтран өдөр өнжүүлэхийн болон төрсөн өдрийн хоолыг хийнэ. Эрүүл, шим тэжээлтэй хоол өгөөд зогсохгүй хүүхдэд багаас нь зөв хооллох дадлыг олгох эрүүл хооллолтын хичээлийг бас хөтөлбөртөө оруулсан. Хүүхдүүд манай төвд ирээд зүгээр хөгжилдөж, зугаацаад гарах бус мэргэжлийн багшаар мэдлэг олгох сургалтыг давхар заалгах боломжтойгоороо онцлог”.

Тус төвийн нээлтэд ирсэн зочдын сэтгэгдлийг хүргэе:

МУАЖ Н.Сувд: “Хүүхдийн тоглоомын төв гадуур олон байдаг. Гэхдээ хүүхдийн хөгжлийн бүхий л хэрэгцээг нэгтгэсэн ийм төв Монголдоо анхдагч болж нээгдэж буйд их баяртай байна. Хүүхдийн авьяасыг нээх, бүхий л талаар хөгжүүлэх, аз жаргалтай байлгах тав тухыг энд цогцлоож чаджээ”.

Хоол зүйч Б.Аззаяа: “Энэ нийгэм маань ямар ачаалалтай билээ дээ. Хүүхдээ нэг сургалтаас нөгөө рүү зөөх гэж цаг алдалгүй, хүүхдэд хэрэгтэй бүхнийг нэг дор төвлөрүүлсэн хөгжлийн төв нээгдэж байгаа нь их олзуурхууштай санагдлаа”. 

Дуучин Ч.Уранхолбоо: “Манай гэр бүлийн хувьд ихэнх цагаа охиддоо зориулах, тэдэнтэй маш дотно харилцъя гэсэн зарчим баримталдаг. Хүүхдээ хайхрахгүй хэн нэгэнд даатгаж орхиход бодсоноос маань өөрөөр төлөвших тохиолдол цөөнгүй бий. Гэрийн орчинд хүүхдүүд тоглоомоо булаалдахаас цааш төдийлөн хөгждөггүй. Хүүхдийг хөгжих, нийгэмших, зөв иргэн болгон төлөвшихөд мэргэжлийн багш нар, зориулалтын орчин зайлшгүй хэрэгтэй байдаг. Гадаад эцэг эхчүүд хүүхдээ мэргэжлийн хүмүүст даатгаж үлдээгээд санаа зовохгүйгээр ажлаа хийдэг. Тэр хугацаанд хүүхдүүд хөгжиж, боловсорч байдаг. Яг энэ орон зай манайд орхигдсон. “Тhe One Kids” төв яг тэр жишгийг бий болгож чаджээ”.

Монголын оюун ухааны академийн захирал, ой тогтоолтын мастер Х.Хатанбаатар: “Хүүхдийн хөгжил эцэг эх, багшийн хамтын ажиллагааны үр дүн байдаг. Миний хувьд хүүхдэдээ өдөр тутам зориулсан багахан хугацаа маш гайхалтай үр дүн авчирдгийг мэдэрсэн. XXI зууны хүүхдэд аливааг тоглуулангаа ойлгуулж сургавал илүү дур сонирхолтой байж, өөрийн болгосон мэдлэгийг урт хугацаанд мартдаггүй. Гэтэл манайд эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ цагийг үр дүнтэй өнгөрөөх орчин хомс. Эцэг эхчүүд хүүхдээ ойлгох, авьяасыг нь нээн илрүүлэх, бусад хүүхдүүдтэй нөхөрлүүлэх гээд хүүхдийн хөгжлийн бүхий л боломжийг шингээсэн төв нээгдсэн нь цагаа олсон үйл явдал болжээ”.

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ