• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    65   |  
0

Уншигч таны сонорт энэ долоо хоногт болох бизнесийн онцлох үйл явдлын  мэдээллийг хүргэж байна. 

 

1. “UFE Executive Platform” арга хэмжээ

СЭЗИС-ийн “Тасралтгүй Боловсролын Төв” –өөс мэдлэгт суурилсан инноваци, оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой “UFE Executive Platform” уламжлалт арга хэмжээг зохион байгуулах гэж байна.  

Хаана:  Корпорейт конвейшн төв

Хэзээ: 2019.10.14 16:00 цагт

 

2. Монгол-Хятадын бизнес уулзалт

Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны Тяньжинь хотын салбар хорооны удирдлага тэргүүтэй бизнесийн төлөөлөгчид Монгол улсад айлчилж байгаатай холбогдуулан Монголын бизнес эрхлэгчидтэй бизнес уулзалт хийх гэж байна.  

Хаана:  Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Хэзээ: 2019.10.15 15:00-17:30 цагт

 

3. Монгол-Австри бизнес форум

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Австри Улсын Эдийн засгийн танхим хамтран Монгол Австрийн бизнес форумыг зохион байгуулах гэж байна. Форумын үеэр Австри улсын тэргүүлэгч есөн компани, банк санхүүгийн төлөөллүүд үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах аж.  

Хаана:  Шангри-ла зочид буудлын Парис танхим

Хэзээ: 2019.10.17 10:00-13:00 цагт

TAGS





Холбоотой санал болгох мэдээ