A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 73 | |||||
|
Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН | 73 | |
|
Та хэрвээ цоохортой таарч байсан эсвэл өвөө эмээ, танил нутгийн хөгшдийнхөө хуучилж байсан сонирхолтой түүхийг бичих уралдаанд оролцоорой. Шилдэг оролцогч Хасагт хайрхан, Дарвийн нуруу, Хархираа, Түргэн, Цагаан Шувуут, Хатуугийн нуруу, Сайр хайрхан, Жаргалант хайрхан, Баатрын нуруу, Мөнххайрхан зэрэг 6 үзэсгэлэнт уулнаас сонгож аялах эрхийн бичгээр шагнуулна.
“Цоохорын цоглог найзууд “ИРВЭСИЙН ЭХ НУТАГ-2019” фестиваль
Дэлхийн байгаль хамгаалах сангийн (ДБХС) Монгол дахь хөтөлбөрийн газар 6 дахь жилдээ “ИРВЭСИЙН ЭХ НУТАГ” фестивалийг Говь –Алтай аймагт 10–р сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Энэ жил 5 аймаг, ОХУ–ын төлөөлөгчид оролцоно.
Тус фестивалийн ач холбогдол нь цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг манай улсын цоохор ирвэс болон түүний идэш тэжээл бологч амьтдыг хамгаалахад хүүхдүүд, нутгийн иргэдийг татан оролцуулах юм. Тиймдээ ч “Ирвэсийн эх нутаг” фестиваль нь тэдний хүсэн хүлээдэг үйл ажиллагааны нэг аль хэдийн болжээ.
Энэ жилийн арга хэмжээг “Цоохорын цоглог найзууд” нэрийн дор зохиож байна.
ДБХС болон Номадик Контент ХХК–тай хамтран бүтээсэн “Цоохор найз” хүүхдийн цуврал зурагт номоор дамжуулан ирвэсний ач холбогдлыг оролцогчдод ойлгуулах, Ирвэсийн амьдрах орчинд учирч буй аюул болох хавхны тоогоор дамжуулан Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргэх, ирвэс хүн хоёрын учирсан түүхээр дамжуулан нуугдмал сонин содон түүхүүдийг олон нийтэд хүргэх зорилготой аж.
Улаанбаатарын хүүхдүүд ч мөн цоохор ирвэсийн тухай танин мэдэхийг хүсвэл 10 сарын 20-ны 14 цагт Хүннү молл-г зориорой.
Сонирхуулахад “ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ”-ыг 2013 оны 10 дугаар сарын 22-23-нд Киргизстан улсын нийслэл Бишкек хотноо зохион байгуулсан “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулганы үеэр цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид хэлэлцэн баталж, жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг “ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар тогтжээ.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
39
|
|
0
|
40
|
|
0
|
50
|
|
0
|
41
|
|
0
|
47
|
|
0
|
45
|
Daily poll
|