• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    63   |  
0

Улаанбаатар хотын төвд автомашинтай хэн бүхний заавал саатах “АвтоХАБ” автомашин худалдаа, засвар үйлчилгээний цогц төв нээлтээ хийлээ.

Тус төв нь байгальд ээлтэй, эдийн засагт хэмнэлттэй цахилгаан автомашин худалдаалах болон бүх төрлийн автомашины сэлбэг хэрэгслийг Япон улсаас оруулж ирдэг.

Түүнчлэн автомашины бүх төрлийн засвар үйлчилгээ буюу компьютер оношилгоо, тэнхлэг тохиргоо, тос тослогоо, агрегат засвар, кузов засвар, автомашин угаалга зэрэг цогц үйлчилгээг тав тухтай орчинд хэрэглэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.

“АвтоХАБ” төв нь бүх үйл ажиллагаандаа хүрээлэн буй орчинд ээлтэй бодлого баримтлан ажиллаж байгаа нь илт харагдаж байлаа. 

Сонирхуулахад автомашинтай хэн бүхний асуудлыг шийдвэрлэсэн “AutoHUB” гар утасны аппликейшнийг хөгжүүлжээ. Та тус аппликейшнээр дамжуулан автомашины бүх төрлийн засвар үйлчилгээний цагийг урьдчилан захиалах, автомашиндаа хийгдэж буй засвар үйлчилгээний явцыг хянах, цахилгаан автомашин болон сэлбэг хэрэгслийг нь худалдаж авах захиалга өгөх зэрэг олон үйлчилгээнүүдийг гар утаснаасаа хүлээн авах боломжтой.

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ