• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    67   |  
0

Уншигч таны сонорт энэ долоо хоногт болох бизнесийн онцлох үйл явдлын  мэдээллийг хүргэж байна.

1. Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт

 

Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалтыг үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр удирдан явуулна.

Хаана:  Монголын Хөрөнгийн Бирж

Хэзээ: 2019.10.21-25 14:00-18:30 цагт

2. Inspire: Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж

 

“Эмпасофт” ХХК-аас санаачлан Unread.today сайттай хамтран “Бизнесээ дараагийн түвшинд гаргах боломж” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн арга хэмжээгээр дижитал оффис, орчин гэж юу болох тухай илтгэлүүд, жижиг дунд бизнес эрхлэгчдээс эхлээд томоохон групп компаниудын дижитал шилжилтийг хэрхэн хийж байгаа бодит кэйсүүдээс хуваалцах аж.

Хаана:  Бэст Вестерн Пример Туушин зочид буудал

Хэзээ: 2019.10.23 09:00-13:00 цагт

3. HoReCa Training

 

Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төвөөс “HoReCa Mongolia EXPO-2019” үзэсгэлэнгийн хүрээнд Зочлох үйлчилгээний менежментийн сургалтыг зохион байгуулна. Сургалтын хөтөлбөр зочид буудал, жуулчны бааз, амралтын газар, дэн буудал, зоогийн газар, катеринг үйлчилгээний газруудын удирдах ажилтнуудад зориулсан менежментийн арга зүйн практикт суурилсан сонирхолтой шинэлэг байдлаар боловсруулагдснаараа онцлог аж.

Хаана:  Зочлох үйлчлэх салбарын сургалт хөгжлийн төв  

Хэзээ: 2019.10.23-24 10:00-17:00 цагт

4. “Project forum -2019”

 

Үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц, зах зээлд оролцогч талуудыг чадавхижуулж илүү мэргэжлийн чиг баримжаатай болгоход “Үл хөдлөх хөрөнгийн төсөл хэрэгжүүлэгчдийн институт”-ээс зохион байгуулж буй уг форумын зорилго оршино. .  

Хаана:  Блю Скай Зочид буудал

Хэзээ: 2019.10.24 09:00-17:00 цагт

5. Тендерт оролцогч нарт зориулсан сургалт

 

Тус сургалт улсын тендерт оролцдог, оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүс, Засгийн газрын худалдан авах ажиллагааг сонирхогч хүн бүрт нээлттэй явагдана.  

Хаана:  МУИС-Бизнесийн сургууль, хичээлийн 5 дугаар байрны 106 тоот  

Хэзээ: 2019.10.25 10:00-17:10 цагт

TAGS





Холбоотой санал болгох мэдээ