• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    60   |  
0

Олон улсын Ротари байгууллагын залуу үеийн төлөөлөл, боловсролыг дэмжигч “Цэцээ Гүн” Ротаракт клуб “Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор Монгол улсын морин хуурын чуулга, "ThanksMan" ТББ-тай хамтран ”The Beginning of Fall” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү хандивын тоглолтоо тав дахь жилдээ зохион байгуулж буй нь энэ юм.  

“Хүн бүр сурах эрхтэй” тэтгэлэгт хөтөлбөр нь “Цэцээ Гүн” ротаракт клубын 2013 оноос буюу клубыг үүсгэн байгуулсан цагаас эхлэн залуусын боловсролыг дэмжих зорилготойгоор хэрэгжүүлж ирсэн төсөл аж. Өнгөрсөн хугацаанд нийт 37 оюутанд 62 сая төгрөгийн бүтэн жилийн сургалтын тэтгэлгийг гардуулаад байна. Уг тэтгэлэгт хөтөлбөр нь сурах чин эрмэлзэлтэй ч төлбөрөө төлөх боломжгүй болон хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг хамруулах зорилготой бөгөөд хүн бүрт сурах боломжийг бий болгож байгаагаараа онцлогтой.  

Иймд та бүхнийг дэлхийд хосгүй морин хуурын хөгөөр сонороо мялаан, гэр бүл найз нөхөдтэйгээ нэгэн үдшийг мартагдашгүй өнгөрүүлэхийн зэрэгцээ Монгол улсын ирээдүй болсон оюутан залуусын боловсролд хөрөнгө оруулахыг уриалж байна.  

”The Beginning of Fall” тоглолт аравдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 19:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд болно. Тоглолтыг морин хуурч, удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан удирдах бөгөөд тус чуулгын үе үеийн сор болсон шилдэг бүтээлүүд хоёр үдшийн турш эгшиглэх юм.  

Тасалбарыг ticket.mn болон 88114226, 99092925, 99138855 утсаар холбогдон авах боломжтой.  

TAGS





Холбоотой санал болгох мэдээ