• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    78   |  
0

Уншигч таны сонорт энэ долоо хоногт болох бизнесийн онцлох үйл явдлын  мэдээллийг хүргэж байна.

1. “Санааг нь та гарга - санхүүг нь бид гаргая”

 

Сонгинохайрхан дүүргээс хувийн бизнесээ эхлүүлэх хүсэлтэй, санхүүжилт хайж байгаа залууст зориулж "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийн хөтөлбөр"-ийг зарлажээ. Шинэ санаа дэвшүүлж шилдгээр шалгарсан баг 10 сая төгрөгийн санхүүжилтийг хүүгүй, ямар нэгэн барьцаагүй, 36 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр авах бүрэн боломжтой.

Хаана: SMS-Startup Marketing Space

Хэзээ:  2019.10.28-30 13:00-18:00 цаг

2. Google -д найраа хийсэн Стартапуудын туршлагаас

 

Монголын стартапуудын төлөөлөл болсон 27 залуу Сингапур дахь Монголын Элчин сайдын яам болон СТАРТ-н хамтран зохион байгуулж буй “Mongolian Startup Showcase 2019” (MSS) арга хэмжээнд оролцож хоёр долоо хоногийн өмнө  Google-ийн Ази, Номхон далайн төв оффист өөрсдийн бизнесээ танилцуулсан билээ. Зүүн өмнөд Азийн зах зээлд орох, хөрөнгө оруулагчидтай уулзах, хамтын ажиллагаа бий болгох, бусад төрлийн туршлага хуримтлуулах зорилготой “Mongolian Startup Showcase 2019”-т Erxes, AnduudLab, FullBox, iHotel, MendMN, Gamma, Nomadd гэсэн стартапууд хамрагдсан юм. Монголын корпорациудыг төлөөлж оролцсон Мобиком корпораци, Тэсо корпораци, Отогэн холдинг хамтран тус арга хэмжээнээс суралцсан зүйлсээ хуваалцах “Google -д найраа хийсэн Стартапуудын туршлагаас” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.  

Хаана: MSpace Innovation Center  

Хэзээ: 2019.10.28 18:00-20:00 цагт

3. “Export Mongolia – 2019” international business forum & fair

 

Монгол Улсын уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд оролцогч талуудын бүтээлч хамтын ажиллагааг бий болгох зорилго бүхий “Экспорт Монгол” бизнес форум тав дахь жилдээ болох гэж байна.  

Энэ удаагийн арга хэмжээ нь олон улсын бизнес форум гэдгээрээ онцлог бөгөөд мэргэжлийн холбоодоос гадна Канад, АНУ, Австрали, Норвеги, Итали, Япон, Турк, Хятад зэрэг 10 орчим орны экспертүүд хүрэлцэн ирж Монголын бизнес эрхлэгчидтэй туршлага солилцохоос гадна бизнесийн хамтын ажиллагаа үүсгэх аж.  

Хаана: Корпорейт конвейшн төв

Хэзээ: 2019.10.29 07:30-08:30 цагт

4. Хэрхэн сайн СЕО байх вэ? Өглөөний лекц

 

Нөхцөл байдал Таныг сайн СЕО байхыг шаардаж байна уу, эсвэл та өөрөө хүсэж байна уу?  Эрхэм бизнес эрхлэгч, захирал, менежер таныг “Бизнес цэнэг” ээлжит сургалтын энэ удаагийн зочноор лектор, көүч Д.Болор оролцож "Хэрхэн сайн СЕО байх вэ" сэдвээр лекц уншиж, онлайн хэлэлцүүлэг вебинар хөтлөн явуулна.

Хаана: Корпорэйт зочид буудлын 3 давхрын хурлын танхим

Хэзээ: 2019.10.30 09:00-18:00 цагт

5. Технологийн бизнес хэрхэн эхлүүлэх вэ?

 

АНУ-ын элчин сайдын яамны урилгаар хүрэлцэн ирсэн технологийн салбарын бизнесийн энтрепренер Брандон Боянтоны айлчлалын хүрээнд оюутан залууст зориулан "Технологийн бизнес хэрхэн эхлүүлэх вэ?" сэдвийн доор нээлттэй хэлэлцүүлгийг Зориг сан болон МУИС-ын оюутны холбоо хамтран зохион байгуулах гэж байна.  

Хаана: МУИС-ийн Номын сан

Хэзээ: 2019.10.30 18:30-19:30 цагт

TAGS





Холбоотой санал болгох мэдээ