A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 80 | |
|
Уншигч таны сонорт энэ долоо хоногт болох бизнесийн онцлох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
"Жижиг, дунд бизнесийг амжилттай эрхлэх нь" сэдэвт сургалт, зөвлөгөө өгөх уулзалт болох гэж байна. Сургалтыг Англи улсын иргэн, бизнесийн зөвлөх, “Ургах цаг” ТББ-ын захирал Паул Вильямс заана.
Хаана: Зөв цаг төв (ХУД, Өлзийт хороо)
Хэзээ: 2019.11.06-30 10:00-13:00 цаг
Цаг хором мөч бүхэнтэй уралдаж буй бизнесийн салбарт энтрепренерүүдийн карьер, хөгжлийн гарц, бизнес боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, мэдлэг туршлагаас хуваалцах болно. Энэ удаагийн хүндэт зочноор “Аксиом” төвийн захирал, Нейромаркетингийн судалгааны “Аксон Нейролаб” ХХК-ийн үүсгэн байгуулагч, СЭЗИС-ийн багш, Б.Нандин-Эрдэнийг онцлох зочноор урьжээ.
Хаана: Startup Terminal
Хэзээ: 2019.11.07 16:00-17:30 цагт
“Байгууллагын бизнесийн процессын удирдлага” сургалт нь байгууллагын уламжлалт функционал удирдлагын арга зүйгээс процессын удирдлагын арга руу хөрвөхөд мэдэх шаардлагатай зарчмууд, концепц, арга зүй болон хэрэгслүүдийг танилцуулах юм. Тус сургалт нь бизнесийн процессын удирдлага болон сайжруулалтын талаар суралцах хүсэлтэй байгууллагын менежер, бизнесийн шинжээч, хүний оролцоот үйл ажиллагааг автоматжуулах хүсэлтэй хүн бүр хамрагдах боломжтой.
Хаана: Гадаад худалдааны академи
Хэзээ: 2019.11.07 10:00-17:00 цагт
Монгол-Японы төв бизнесийн ахисан түвшний сургалтуудаа явуулахын өмнө тус сургалтын удиртгал болгон олон нийтэд зориулж тухайн сэдвийн хүрээнд нээлттэй семинарыг зохион байгуулдаг билээ. Нээлттэй семинарыг Японоос уригдаж ирсэн мэргэжилтэн багш нар удирдан явуулдаг.
Энэ удаад үйлдвэрлэлийн удирдлагын талаарх ерөнхий ойлголт, чанарын удирдлага, япон маягийн менежмент болон 5 удаа яагаад шинжилгээний талаар Масүда Казүми багш "Үйлдвэрлэлийн удирдлага" хичээлийн агуулгаас товч танилцуулах аж.
Хаана: Монгол-Японы төвийн Бизнес тасаг
Хэзээ: 2019.11.08 18:30-20:00 цагт
Танай байгууллага бизнесийн өсөлтөд бэлэн үү?
Та байгууллагынхаа өсөлтийн загварыг оновчтой тодорхойлж чадсан уу? Хэрвээ хараахан амжаагүй байгаа бол "Бизнесийн хурдасгуур" сургалтад хамрагдаж өсөлтийн арга, аргачлалуудтай танилцаарай. Бизнесийн зөвлөх Сиэн Эллисийн аргачлалын дагуу сургалтыг явуулах юм байна.
Хаана: МУИС-ийн Номын сан
Хэзээ: 2019.11.09 18:00-21:00 цагт
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
40
|
|
0
|
40
|
|
0
|
51
|
|
0
|
42
|
|
0
|
48
|
|
0
|
45
|
Daily poll
|