• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    102   |  
0

Дарсны хэрэглээний соёлыг түгээх, дарсны мэдлэг олгох, зөв зохистой хэрэглэж дадах, дуртай амтаа олоход туслах зорилготой “WORLD WINE EXPO 2019” арга хэмжээ арваннэгдүгээр сарын 8, 9-ний өдөр болно. Энэ нь World Wine -аас жил бүр зохион байгуулдаг хамгийн том арга хэмжээ юм.

Баасан, бямба гарагт болох үзэсгэлэн нь бизнесийн байгууллагууд, бүхий л төрлийн үйлчилгээний бизнес эрхлэгчид, дарсанд дуртай хэрэглэгч үйлчлүүлэгчид зориулсан дарс, оргилуун дарс зэрэг брэнд бүтээгдэхүүний амталгаа болон дарсны соёлын тухай олон улсад тогтсон ойлголтын талаар мэдлэг мэдээлэл өгөх юм. 

 

Үзэсгэлэнгийн үеэр:

  • 1200 м.кв үзэсгэлэнгийн талбай
  • 350 гаруй нэр төрлийн дарс, оргилуун дарсны танилцуулга
  • 50 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний танилцуулга
  • Дэлхийн 10 орны тэргүүлэгч дарс үйлдвэрлэгчийн 17 дарсны мэргэжилтэн

Дарсны хэрэглээний сургалт:

  • Дарс амтлах 5 алхам
  • Улс орны дарсны танилцуулга


Дарсны мэргэжилтний амталгаат сургалт- МАСТЕР КЛАСС

  • Өндөр зэрэглэлийн Шату дарснууд
  • Өндөр зэрэглэлийн Clarendelle брэнд

Эвент үйл ажиллагаа

  • Хувцас загварын шоу


Энтертайнмент үйл ажиллагаа 

  • “Дарс хэрхэн амтлах вэ” уралдаан тэмцээн
  • Дарстай зохицох хоол
  • Брэндийн танилцуулга
  • Олон төрлийн коктейлийн амталгаа зэрэг сургалт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

“WORLD WINE EXPO 2019” арга хэмжээ: 

2019 оны 11 сарын 08-ны БААСАН гараг

2019 оны 11 сарын 09-ний БЯМБА гарагт Нарны гүүрийн баруун урд байрлах "WW Center"-ийн 2-р давхарт болно.

Утас: 7777-4747, 8090-4747
https://www.ticket.mn/event/863/

TAGS





Холбоотой санал болгох мэдээ