• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    87   |  
0

Уншигч таны сонорт энэ долоо хоногт болох бизнесийн онцлох үйл явдлын  мэдээллийг хүргэж байна.

1. "Эрсдэлийн удирдлагын форум-2019"

 

Уг форум нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судлан шинжилж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулж, эрсдэлээс сэргийлэх, түүнийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ юм.

Хаана: "Best Western Premier Туушин" зочид буудал

Хэзээ:  2019.11.13 08:30-13:00 цаг

2. E-Commerce Payment Gateway

 

"High Payment Solutions" ХХК нь Монголд анх удаа "E-commerce Payment Gateway" төлбөрийн системийг нэвтрүүлж, дэлхийн жишгийн дагуу төлбөр тооцоо хийж гүйцэтгэх боломжийг нээлээ. Тус компаниас "Hi-Pay" төлбөрийн системийг мэдээллийн технологи, санхүүгийн салбарынханд танилцуулах нээлттэй "Soft Launch" арга хэмжээг зохион байгуулах гэж байна.  

Хаана: "Blue Sky" зочид буудал

Хэзээ: 2019.11.13 10:00-12:00 цаг

3. Процесс ба процессийн удирдлага, процесст суурилсан хандлага

 

Ямар ч бизнесийг амжилттай ажиллуулахад хоёр зүйлийг удирдах шаардлагатай тулгардгийн нэг нь процесс юм. Процессийг зүй зохистой удирдах нь байгууллагад бүтээмж, хурд, хэрэглэгчийн сэтгэл ханамж, үр ашгийг авч ирнэ. Сургалт бизнесийн удирдагч, байгууллагын удирдах албан тушаалтан, процессийн удирдлагын талаар сонирхогч хэн бүхэнд нээлттэй.  

Хаана: "The Corporate Hotel and Convention" төв

Хэзээ: 2019.11.13 07:30-08:30 цаг

4. Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх шаардлага ба шинэ боломжууд

 

Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбооны (ТоС Холбоо) Төсөл, хамтын ажиллагааны менежер Н.Нандин-Эрдэнэ, М.Оюунгэрэл нар "Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэх шаардлага ба шинэ боломжууд" сэдвээр сонирхолтой яриа хийнэ. Бизнесийн удирдагч, байгууллагын удирдах албан тушаалтан, процессийн удирдлагын талаар сонирхогч хэн бүхэнд нээлттэй.

Хаана: Банк санхүүгийн академи

Хэзээ: 2019.11.13 07:00-08:00 цаг

5. Бизнес төлөвлөлт, Бизнес модель ба Санхүүгийн төлөвлөлт сургалт

 

Энэхүү сургалтад хамрагдсанаар Бизнес төлөвлөлт, бизнес модель ба санхүүгийн төлөвлөлт хийхэд суралцах төдийгүй компанийнхаа өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд бизнес моделийг боловсруулдаг арга техникт суралцах юм.  

Хаана: Глобаль Стратегийн удирдлагын институт (GSMI Institute)

Хэзээ: 2019.11.14-16 18:00 цаг

6. Борлуулалт, ашгаа нэмэгдүүлэх маркетингийн аргууд

 

Сургалт нь дэлгүүр, үсчин, гоо сайхан, зоогийн газар гэх мэт жижиглэн худалдаа, үйлчилгээний бизнес хийдэг хувь хүн, байгууллагуудад зориулагдсан болно. Сургалтыг үйлчилгээний байгууллагын маркетингийн онол, практикийг хослуулан дэлхийн болон Монголын жишээн дээр тулгуурлан заана.  

Хаана: "Их бүрд" цогцолбор  

Хэзээ: 2019.11.14-16 19:00-21:30 цаг

7. Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт

 

Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо нь ТУЗ-ийн гишүүн, удирдах ажилтнуудад зориулсан “Компанийн засаглалын гэрчилгээ олгох сургалт”-ыг зохион байгуулах гэж байна. Сургалтын агуулга нь Компанийн засаглалын үндэсний зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу боловсруулагдаж, батлагдсан сэдвийн хүрээнд явагдах юм.

Хаана: Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо  

Хэзээ: 2019.11.14-15 14:00 цаг

8. Интернэт Маркетингийн Конференци | #IMConf19

 

Маркетингийн онолын болон Монгол дахь бодит кэйсүүдээрх практик зөвлөмж, маркетингийн салбар дахь шинэ тренд, түүнийг бизнестээ ашиглаж буй байгууллагуудын жишээ, дижитал технологи ашиглан маркетингийн үйл ажиллагаагаа илүү мэргэжлийн, боловсронгуй, үр дүнтэй болгох боломжуудыг та илтгэл, workshop, ярилцлага, асуулт хариулт хэлбэрээр явагдах Интернэт маркетингийн конференци 2019 арга хэмжээнээс олж авах боломжтой.  

Хаана: Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим

Хэзээ: 2019.11.15 09:00-18:30 цаг

9. Энэтхэг улсын хөрөнгө оруулагч нартай хийх B2B уулзалт

 

Монгол, Энэтхэгийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор БНЭУ-ын хөрөнгө оруулагчид, бизнесийн төлөөлөгчид хүрэлцэн ирж B2B уулзалтыг зохион байгуулах гэж байна. Төслийн хөрөнгө оруулалт сонирхолж буй байгууллагууд оролцох боломжтой. Тус уулзалтыг  Монгол улс дахь Энэтхэгийн элчин сайдын яам, Монгол-Энэтхэгийн бизнесийн зөвлөл, Өмгөөллийн “Nine real Estate Advisory LLP” компани, Монголын экспорт, импортыг дэмжих үндэсний төв хамтран зохион байгуулах аж.

Хаана: “Holiday Inn” зочид буудал 

Хэзээ: 2019.11.15 10:00-17:00 цаг

10. Эрсдэлийн удирдлага

 

Энэхүү сургалтаар эрсдэлийн удирдлагыг хэрхэн байгууллагадаа эсвэл хариуцсан ажил үүрэгтээ хэрэгжүүлж ашиглаж болох талаар дэлгэрэнгүй мэдлэгийг олгох юм.

Хаана: "Сэцэн чанарын хөгжлийн төв"

Хэзээ: 2019.11.15 09:30-17:30 цаг

11. Хэрхэн өөрийн онлайн дэлгүүртэй болох вэ?

 

Энэхүү хамтран ажиллах нээлттэй саналтай сургалтанд сууснаар:

  • Олон улсын бөөний худалдааны сайтаас захиалга хийх
  • Монгол руу захиалсан бараагаа хамгийн хямд үнээр каргодуулах, хүлээн авах
  • Бараа бүтээгдэхүүнээ худалдаанд гаргах, захиалга хүлээж авах
  • Бараа, бүтээгдэхүүнээ захиалагчиддаа хүргэж өгөх аргууд

гэх мэт онлайн дэлгүүр ажиллуулж эхлэхэд мэдэж байх шаардлагатай бүх мэдээллийг нэг дор авч, хамтдаа туршиж үзэн цаашид хамтарч ажиллах эхлэлээ тавих болно.

Хаана: Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сургалтын танхим

Хэзээ: 2019.11.16 15:00-19:00 цагт

TAGS





Холбоотой санал болгох мэдээ