• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    76   |  
0

Уншигч таны сонорт энэ долоо хоногт болох бизнесийн онцлох үйл явдлын  мэдээллийг хүргэж байна.

1. Үнэт цаасны зах зээлийн суурь мэдлэг олгох сургалт

 

Сургалтыг үнэт цаасны зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагын удирдлагууд, мэргэжилтнүүд онол, практик хосолсон хэлбэрээр хичээлийг удирдан явуулна.

Хаана: Монголын хөрөнгийн бирж

Хэзээ:  2019.11.18-22 14:00-18:30 цаг

2. Чанарын удирдлагын суурь сургалт

Чанарын удирдлага түүний зарчмуудыг мэдэх нь бодит шаардлага болоод байгаа төдийгүй энэ чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнийг сургах, шинэ санааг сурталчлах хэрэгцээ улам бүр нэмэгдэж байгаа өнөө үед уг сургалт үр дүнгээ өгөх нь дамжиггүй.

Хаана: Сэцэн чанар хөгжлийн төв

Хэзээ:  2019.11.19 09:00-17:30 цаг

3. Амжилтын хөтөч хувь хүний хөгжлийн сургалт

Тус сургалтад сууснаар үнэ цэнийнхээ дагуу шийдвэр гаргах, бусдын үнэ цэнэт зүйлсийг ойлгох, зорилгоо тодорхой болгож, төлөвлөх, хувийн зохион байгуулалтаа сайжруулах, цагийн менежмент хийх, зорилго руугаа чиглүүлэн оновчтой төлөвлөх зэрэгт суралцана.  

Хаана: Түшиг төв

Хэзээ:  2019.11.19 18:30 - 11.20 08:00

4. “Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган -2019”

“Монголын энтрепренерүүдийн нэгдсэн чуулган-2019” "Инновацийн соёл - оюуны өмч" сэдвийн дор энтрепренершипийн экосистемд оролцогч талуудын харилцан үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор зохион байгуулагдах гэж байна. Тус чуулган МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар энэ жил зургаа дахь жилдээ зохиогдож байгаагаараа онцлог.  

Хаана: МУИС-ийн номын сангийн 501 тоот

Хэзээ:  2019.11.22 08:30 - 18:00

5. Харилцаагаар амжилттай борлуулах нь сургалт

Ур чадвар өндөртэй борлуулалтын ажилтнууд интернэтийн өгч чаддаггүй зүйлийг харилцагчид өгч чаддаг. Энэ бол үнэ цэнэтэй харилцаа юм. Дэйл Карнегийн хөтөлбөрийн тусламжтайгаар та илүү олон борлуулалтын сэжим үүсгэж, борлуулалтаа өсгөж чадна. Бат бөх харилцаа нь үнэнч хэрэглэгчийг бий болгож, ингэснээр байнгын борлуулалтын суваг нээх боломж олгодог.

Хаана: “Дэйл Карнеги” төв  

Хэзээ:  2019.11.22 09:00-18:00

6. “Ажлын соёлын довтолгоо ба комплаенс удирдлага” цогц сургалт

“Корпорейт комплаенс менежмент” зөвлөх үйлчилгээний компани “Ажлын соёлын довтолгоо ба комплаенс удирдлага” сэдэвт цогц сургалтыг анх удаа зохион байгуулж байна. Дэлхийн шилдэг үндэстэн дамнасан корпорациуд, олон улсын банк, санхүүгийн байгууллагуудад зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажилладаг шилдэг экспертүүд тус сургалтад хамрагдах боломжтой.  

Хаана: Nomadico Business Center  

Хэзээ:  2019.11.22 09:00-18:00

TAGS





Холбоотой санал болгох мэдээ