• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    153   |  
0

Авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон олон нийтэд авлигын хор аюулыг ухуулан таниулах үндсэн чиг үүргийн хүрээнд АТГ-аас “Авлигын эсрэг 2019” чуулганыг зохион байгуулах гэж байна.  

Чуулганы үеэр цаг хугацаа шаардсан, олон шат дамжлагатай, дараалал үүсгэн чирэгдүүлдэг хүнд сурталтай уламжлалт үйлчилгээг дэвшилтэт шинэ технологийг ашиглан үйлчилгээнд нэвтрүүлсэн ахиц дэвшил бүхий ДИЖИТАЛ шилжилт, өөрчлөх боломж болон ЦАХИМ шийдлийн давуу талуудыг танилцуулна.

Энэ жилийн чуулган үндсэн хоёр хэсгээс бүрдэх аж. Чуулганы эхний хэсэгт салбар бүрт манлайлж яваа мэргэжилтнүүд авлигын эсрэг хийсэн кампанит ажил, кэйсүүдээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Харин хоёрдугаар хэсэгт авлигын эсрэг үйлсэд иргэдийн үүрэг оролцоо, хяналт, ил тод байдлын талаар ярилцана.

ХЭН ЯМАР СЭДВЭЭР ИЛТГЭЛ ТАВИХ ВЭ?

 
  • Транспэрэнси Интернэшнл Бангладеш байгууллагын Иргэдийн хяналт, оролцоо хариуцсан захирал Mrs. Ferhana Ferdous – “Авлигын эсрэг сайн туршлага: Иргэдийн бүлэг”
  • Мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх С.Тэнгис – Цахим эрин ба Монгол улс: Өнөөдөр, маргааш...
  • ICT групп компанийн гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэн – "Блокчэйн болон хиймэл оюун ухааны технологи: Авлигын тогтолцооны эсрэг"
  • Дэлхийн банкны засаглалын мэргэжилтэн Д.Амарбаясгалан – “Нийгмийн эргэх хариуцлага: Иргэдийн оролцоо, орон нутгийн туршлага”
  • Мандал даатгалын ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг – “Хөрөнгийн зах Авлигын эсрэг механизм болох нь”
  • “ЭмДиЭс энд Хаанлекс” ХХН-ийн удирдах партнер, хуульч Ж.Майзориг – “Монголын анхны робот хуульч Агирэ“
  • “Номадик контент”-ийг үүсгэн байгуулагч Г.Гантуяа – "Хүн бүр авлигач биш"
  • Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Анар –  “Авлигын эсрэг сайн туршлага: Хиймэл оюун ухаанд суурилсан цахим засаглалыг төрийн байгууллагад нэвтрүүлэх нь”
  • Япон судлаач Д.Төмөрбаатар – "Иргэний үүрэг ба соёл"
  • IRIM хараат бус судалгааны хүрээлэнгийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Илтгэгч: Н.Минжирмаа –  “Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс”
  • МУСТА, жүжигчин Б.Амарсайхан – “Иргэдийн хяналт"

Чуулган маргааш 11:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 
Холбоо барих утас: 8810-2018 утас

 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ