• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    77   |  
0

Хужирт байгалийн эрдэст ус, ДДэш ТВ, спортын хорхойтнуудын SPS sports суваг, Pepsi ундаа, Жем Драфт амьд шар айраг, Чингис архи, үүрэн холбооны оператор Жи Мобайл-зэргийг Монголд мэдэхгүй хүн үгүй билээ.

Бидний хэдийн танил болсон эдгээр бүтээгдэхүүний эрхийг эзэмшигч, салбартаа тэргүүлэгч “Жем Интернэшнл” ХХК нь 1999 оноос улаан буудайг тансаг, альфа ангиллын хүнсний спирт үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.

Өдгөө 10 охин компанитайгаар зах зээлээ тэлж, салбартаа хөгжлийн жим гаргасан тэд 20 жилийн ойгоо 800 харилцагчийн хамт сүүлийн үеийн дэвшилтэт технологи, урлагийн догдлом үзүүлбэртэй хослуулан баяр хөөр дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.

Сонирхуулахад, энэхүү ойн баярыг “Номадик Контент” ХХК зохион байгуулсан бөгөөд нэгэн зэрэг 12 камерын хүчин чадлаар цаг хугацаа, орон зайн гайхамшгийг хөдөлгөөнт эффекттэй хослуулсан дүрсийг мөнхжүүлэх “Bullet time photo booth” технологи болон сэлфи зонуудаар дамжуулан харилцагчийнхаа аз жаргалтай хормыг буулгасан нь технологийн салбарт Монголдоо анхдагч шийдэл болжээ.

 

“Bullet time photo booth” нь баяр ёслол, хүлээн авалт, үдэшлэгийн үеэр зочдын дүрсийг нэгэн зэрэг олон камерын тусламжтайгаар 180 болон 360 градусын өнцөгтэйгөөр 3D хөдөлгөөнт зураг авах буюу boomerang/GIF болгон бүтээх орчин үеийн бүтээлч шийдэл юм. 

Зочид энэ үдэш үсэрч, бүжиглэж, чимэглэл цацах зэргээр хөгжилтэй пооз, давтагдашгүй агшинаа уг технологоор дүрсжүүлэн гар утсандаа хуулуулан авч, баярт мөчөө мөнхжүүлж байлаа.

 

Мөн үдшийн бас нэгэн онцлох зүйл нь уламжлалт нүсэр төхөөрөмж бүхий тайз заслын шийдлийг 3D, холограм дэлгэцээр орлуулсан явдал байв. 

3*3 метрийн хэмжээтэй тус холограм дэлгэцэнд нийтдээ 49 сэнс ашиглажээ. 

Дашрамд дурдахад Унгар, Английн физикч Деннис Габор холограм гэх гурван хэмжээст дүрслэлийн онолыг 1947 онд боловсруулж, 1971 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Энэ технологи хөгжсөөр компьютер графикийн тусламжтайгаар бүтээсэн зохиомол дүрийг бодит мэт харуулах боломжийг олгож бидэнд олгож эхэлсэн билээ.

Шагналын хур, аз гийсэн тус цэнгүүний үеэр "Жем" групп шилдэг харилцагчдаа шалгаруулж 10 байгууллагад Турк улс руу аялах, 25 харилцагчдаа Хан Хужирт рашаан сувилалд амрах, 5 компанид Lipton цайны бүтэн жилийн хэрэглээний эрхийн бичгийг тус тус гардууллаа.

"ЖЕМ" ГРУПП 20 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХӨГЖЛИЙН ЖИМЭЭ ДАРААХ БАЙДЛААР БҮТЭЭЖЭЭ:

  • 1999 он-"Жем интернэшнл" ХХК
  • Спирт, архины үйлдвэрлэл
  • 2003 он-"Жем Газ" ХХК
  • Нүүрс хүчлийн хий боловсруулах үйлдвэрлэл
  • 2004 он-"Жем Трейд" ХХК
  • Жем Интернэшнл ХХК-ийн албан ёсны борлуулагч
  • 2007 он-Жем Драфт
  • Шар айрагны үйлдвэр
  • 2008 он-Хужирт байгалийн эрдэст ус
  • Байгалийн эрдэст усны үйлдвэр
  • 2008 он-GN BEVERAGES
  • “Pepsico International” корпорацын ундаа үйлдвэрлэх, ус, ундаа, жүүс худалдан борлуулах
  • 2008 он-DDISH TV
  • Монгол орны өнцөг булан бүрт, Азийн 20 гаруй оронд шууд дамжуулж эхэлсэн.
  • 2008 он-Gemnet llc
  • Монголын анхны үндэсний мэдээлэл холбоо сүлжээний
  • 2013 он-SPS sports
  • Спортын олон төрлийн контент бүтээдэг телевизийн суваг
  • 2018 он-Khujirt Tour Company
  • "Хан хужирт" 250 хүн хүлээн авах хүчин чадалтай, олон улсын амралт сувилалын цогцолборыг байгуулжээ.

"Projection mapping" буюу гэрлийн шоу-ын гайхамшгийг ашиглан "Жем" Группийн бэлгэ тэмдэг болсон арсланг амилууллаа.

 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ