• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    66   |  
0

Шинэ жил хаяанд ирлээ. Баяр баярын дундаас шинэ жил хамгийн сайхан нь. Хамт олон, гэр бүл, найз нөхдөөрөө улиран одож буй хуучин оноо үдэж, шинэ оныг угтах хором мөчийг хоног тоолон хүлээсээр…  

Хотын гудамжнаа сүлд модод нэг нэгээр сүндэрлэж, гудамжаар зөрөх хүн бүрийн царайнд баярын мишээл тодорно. Шинэ жилийн баярын өдрүүдээр та ойр дотнын хүмүүстэйгээ хамт юу үзэхээ шийдсэн үү?

Ингээд та бүхэнд шинэ жилийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.

1. “Guitar Night 2020” шинэ жилийн цэнгүүн

Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ оныг угтаж, гитар хөгжмийн уянгалаг хөг аялгуунд уяран авьяаслаг оддын хүрээлэл дунд, оргилуун дарс шаагьсан, болор хундаганы жингэнэх чимээнд тансаг зоогийн ширээний ард мартагдашгүй үдшийг өнгөрүүлэхээр "Guitar Night 2020" шинэ жилийн цэнгүүн таныг хүлээж байна.

Хэзээ: 2019.12.11 18:00 цаг

Хаана: Zaisan Hill Complex Event Hall

Тасалбарын үнэ: 200 мянган төгрөг

2. “Prosit2020!” Улаанбаатарын шинэ жилийн концерт

Жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд Австрийн Вена хотноо 11:15 цагт Филармонийн оркестр нь алдарт Musikverein буюу Венийн хөгжмийн холбооны Aлтан танхимд шинэ жилийн концертыг тоглон 90 гаруй оронд шууд дамжуулагдан шинэ оны анхны өдөр 95 сая орчим үзэгчдэд хүрдэг билээ. Энэхүү концертын Монгол хувилбарыг МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Австрийн хамтын ажиллагааны зөвлөл нь УДБЭТ болон Австрид төгсөгчдийн холбоотой хамтран Улаанбаатар хотноо хоёр дахь удаагаа толилуулахад бэлэн боллоо.

Хэзээ: 2019.12.11 19:00 цаг

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр  

Тасалбарын үнэ: 20, 40, 50 мянган төгрөг

3. Зул сарын үдэш

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Ө.Уянга “Зул сарын үдэш” тоглолтоо үзэгч фенүүдэдээ хүргэх гэж байна. Тоглолтын хөтөлбөрт А.Моцарт, Ж.Вердийн хамгийн романтик дууриуд болох “Ромео Жулетта”, “Риголетто”, “Богема”, “Увдист лимбэ”, “Севилийн үсчин”, “Травиата”-гийн сэтгэлд хоногшсон аринууд багтжээ.

Хэзээ: 2019.12.13 19:00 цаг

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр  

Тасалбарын үнэ: 50, 100 мянган төгрөг

4. Найрамдал цирк шоу

Өвлийн өвгөн, цасан охид оролцсон Орос, Монгол, Хятад гурван орны циркчдийн хамтарсан бүрэн хэмжээний шоу тоглолттой. Тасалбар бүр бэлэгтэй гэсэн шүү

Хэзээ: 2019.12.19-20 14:30 цаг, 2019.12.28-29 18:00 цаг

Хаана: Монголын үндэсний АСА цирк

Тасалбарын үнэ: 29, 50 мянган төгрөг

5. “Цөмөөхэй-2019”

Жил бүрийн шинэ жилийн баяраар хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг П.И.Чайковскийн “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын элч, Монгол улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет зургаа жилдээ Монголын үзэгчдэд хүрэхээр бэлэн болоод байна. Ид шидийн оронд Цөмөөхэй болон Клара охины адал явдлыг ирж үзээрэй. 

Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театр  

Хэзээ: 2019.12.20-21 13:00, 17:00, 19:00 цаг, 2019.12.27-28 12:00, 17:00, 19:00 цаг

Тасалбарын үнэ: 20, 60, 80, 140 мянган төгрөг

6. “Шидэт ертөнц” харшийн сүлд модны наадам

Харшийн сүлд модны наадам нь хүүхэд бүр үлгэрийн ид шидийн ертөнцөөр аялан, тэр жилийнхээ амжилт бүтээлээ дуулгасан, өвгөн аавынхаа амттаны дээд уут дүүрэн бэлгээ авдаг уламжлалт баяр билээ. Тэгвэл энэ жилийн харшийн сүлд модны наадам “Шидэт ертөнц” сэдвийн дор зохиогдох нь ээ. Хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт бэлэгтэй

Хаана: МҮЭСТОрдон  

Хэзээ: 2019.12.21-22 10:30, 12:30, 15:00 цаг

Тасалбарын үнэ: 35 мянган төгрөг

7. “Зул сарын адал явдал” циркчилсэн шоу тоглолт

Сурагчдын амралтыг тохиолдуулан АСА циркт гайхамшиг ийнхүү эхлэх гэж байна. “Зул сарын адал явдал” циркчилсэн шоу тоглолтод хүүхэд багачуудынхаа хамт хүрэлцэн ирснээр тэдний хайртай үлгэрийн баатрууд, гайхамшигт амьд амьтад, хөгжилтэй алиалагч нартай нэгэн үдшийг өнгөрүүлэх боломжтой. Хүүхдүүдийнхээ хайртай баатруудынхаа хөгжилтэй адал явдалтай зул сарын баяраар хамтдаа аялаарай.

Хаана: Монголын үндэсний АСА цирк  

Хэзээ: 2019.12.21-22 12:00, 15:00 цаг

Тасалбарын үнэ: 28, 40 мянган төгрөг

8. “Snow Melody -2020” концерт

Монгол Улсын Филармониос "Snow Melody 2020" шинэ жилийн баярын концертыг толилуулах гэж байна. Шинэ жилийн баярт зориулсан дэлхийн болон Монголын сор болсон шилмэл сонгодог жааз бүтээлүүдээс гадна, уг баярын гайхалтай уур амьсгалыг бүрдүүлсэн шилдэг дуурь, мюзикл, киноны дуу хөгжмүүд тус үдэш эгшиглэх нь ээ.

Хаана: Соёлын төв өргөө  

Хэзээ: 2019.12.27 19:00 цаг

Тасалбарын үнэ: 20, 40 мянган төгрөг

TAGS





Холбоотой санал болгох мэдээ