• Lead the way ...
         
24
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    57   |  
0

Хүннү рок урсгалын уран бүтээлээр дэлхийг байлдан дагуулж буй The Hu хамтлаг ирэх тавдугаар сарын 21-нд Лондон хотноо зохион байгуулагдах “Heavy Music Awards 2020”-ийн “Best_International_Breakthrough Band” номинацад нэр дэвшиж байна.

Тус урлагийн наадам нь 2017 оноос эхлэн шилдэг цомог, уран бүтээлч, гэрэл зурагчин, урлагийн наадам, амьд хөгжмийн хамтлаг, дизайнер, продюсер зэрэг урлагийн салбарт хамааралтай олон төрлөөр дэлхийн шилдгүүдийг шалгаруулж эхэлсэн юм. Нэр дэвшсэн хамтлагуудаас шилдгийн шилдгийг олон нийтийн санал асуулгаар шийдвэрлэдэг аж.

Та дэлхийг доргиож буй The Hu хамтлагтаа ингэж саналаа өгөөрэй:

  • Эхнээс нь дуустал номинац бүрт саналаа ѳгнѳ
  • “Best International Bteakthrough Band” хэсэгт буй #TheHU хамтлагийн зураг дээр нь дарж нэр, и-мэйл хэсгийг бѳглѳѳд #SubmitVotes товчийг дарж илгээгээрэй.

Сонирхуулахад өнгөрсөн жил энэ номинацын шилдгийн шилдгээр "Fever 333" хамтлаг шалгарч байжээ.

Дашрамд дурдахад тус хамтлаг энэ сарын 29-ны өдрөөс Малайз улсаас аялан тоглолтоо эхэлж Индонез улсаар үргэлжлүүлэх аж. Ирэх гуравдугаар сард Японд хийх тоглолтын төлөвлөгөөнд нь одоогоор өөрчлөлт ороогүй байна. 

Энэ удаад тэд Малайз, Индонез, Япон, Австрали, Шинэ Зеланд, Аргентин, Бразил, Чили улсуудад хөгжмийн наадмуудад оролцож, АНУ-ын 30 гаруй хотод дахин бие даасан тоглолт хийхээр төлөвлөжээ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ