Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-ныг дэлхий даяар "Инээдмийн баярын өдөр" хэмээн тэмдэглэдэг билээ. Харин энэ жилийн баярын өдөр хошин урлагийн продакшнуудын хамтарсан live тоглолтыг гэрээсээ хүлээн авах боломжтой юм.
Харин энэ жилийн дөрөвдүгээр сарын 1-нд хошин урлагийн продакшнууд хамтран "Инээдээр дархлаагаа дэмжье" live тоглолтыг 19:00 цагаас тоглохоор болжээ. Тоглолт C1 телевизээр шууд дамжуулагдах бөгөөд дунджаар 3:30 минут үргэлжлэх юм. Коронавирусээс урьдчилан сэргийлж буй хөл хорионы энэ үед хүн бүхэнд инээд бэлэглэх энэхүү тоглолтыг гэртээ тухлан сууж, хүлээн аваарай.