• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    82   |  
0
 

Хөл хорионоос үүдэн урлаг соёлын арга хэмжээг бодитоор үзэх боломж хязгаарлагдмал байсан хагас жилийн хугацаа урлаг, гоо зүйг таашаадаг үзэгчдийн хувьд амаргүй урт хугацаа байлаа.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн урлагт хайртай, урлагаар цангасан үзэгчдийнхээ мэлмийг баясгах урлаг соёлын арга хэмжээ, уран зургийн үзэсгэлэн дараалан зохион байгуулагдах гэж буй таатай мэдээг дуулгая.

Тодруулбал, өнөөдөр 17:00 цагт  "Cэнгэраги" арт галерейд Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр, реалист зураач Х.Баяр, шог зураач Б.Бат-Эрдэнэ, Н.Оргил нарын “Харандааны хаан” нэртэй харандаагаар бүтээсэн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна.

Амралтын өдрөө гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт урлагаар амьсгалж, фото зураг гэж эндүүрэм, өнгийн харандаагаар бүтсэн гайхамшигт уран бүтээлүүдийг үзэж,  гоо зүйн мэдрэмжээр хөглөгдөж, урлагаар дамжуулан сэтгэлээ засахыг хүссэн хүн бүрийн заавал  зорих газар бол Реалист зураач Х.Баярын “Хос чавхдас” үзэсгэлэн юм.

Есдүгээр сарын 20 буюу энэ ням гарагт 14:00 цагаас театрын музейд нээлтээ хийх “Хос чавхдас” үзэсгэлэн нь түүний гурав дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд тосон будаг болон өнгийн харандааны гайхмшгийг харуулсан 40 гаруй уран бүтээл дэлгэгдэнэ. Үзэсгэлэн 7  хоногийн турш үргэлжлэх юм байна.

Монголын дүрслэх урлагт фантази арт /зөгнөлт/ болон реализмын дараагийн шат болох хайпер реализмыг хөгжүүлэхийг зорьж буй реалист зураач Х.Баяр “Хос Чавхдас” үзэсгэлэнд эх үр, дурлалт хосын хайр энэрлийг шингээсэн бүтээлүүд голложээ.  

Сонирхуулахад  Монголын дүрслэх урлагт өөрийн өнгө төрхийг хэдийнээ цогцлоосон нэр зураач С.Заяасайханы өнөөгийн нийгмийн өнгө төрхийн талаар нэгийг бодож хоёрыг тунгаалгах “Hidden_identity” хэмээх уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн 2020.09.26-нд Монголын Үндэсний уран зургийн галерейд нээлтээ хийх аж.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
TAGS





Холбоотой санал болгох мэдээ