• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    93   |  
0

 

Танай гэр бүл шинэ ондоо хүслээ биелүүлэх, ямар нэгэн сонирхолтой зан үйл хийдэг үү?

Ихэнх улсын иргэд он солигдох үдэш хуучин оны гай барцдыг арилгах, шинэ ондоо амжилт, аз хийморь, эд баялаг, сайн сайхныг дуудах зорилгоор сонирхолтой зан үйл хийдэг байна.

Энэ нийтлэлээр дэлхий 12 улсын шинэ оноо эхлүүлэх сонирхолтой, уламжлалаас танилцуулъя. Таалагдвал та ч бас туршаад үзээрэй.

• Испани: 12 ширхэг усан үзэм идэх

Тийм ээ, та буруу уншаагүй. Испаничууд шинэ оны эхний 12 секундтэй уралдан 12 ширхэг “шидэт” усан үзмийг ирэх жилд амжилт дуудахыг бэлгэдэн иддэг байна. Инээдтэй санагдаж байна уу, юутай ч шинэ оноо хэл чимчигнүүлсэн шинэ амтаар угтах нь таатай биш гэж үү?

• Англи: Хайртай хүнээ үнсэх

Англи болон Германд уламжлагдаж ирсэн нэгэн заншил байдаг нь цагийн зүү шөнө дундыг заахад хайртай хүмүүсээ үнсэх ёс юм. Энэ нь шинэ ондоо зүрх тань баяр хөөр, хайраар бялхахын бэлгэддэг гэнэ.

• Дани: Сандал дээрээс үсрэх

Даничууд он солигдох мөчид сандал дээрээс үсэрдэг заншилтай. Энэ нь муу бүхнийг хуучин ондоо үлдээж, аз хийморь, эрч хүчээр дүүрэн шинэ ондоо орохын үндэс гэж  итгэдэг байна.

• Хойд Америк: Он гарах үдэш Hoppin’ John–г зооглох

Хар шош, гахайн мах, төрөл бүрийн ногоо, будаатай энэ хоолыг он гарах үдэш зооглох нь жилийн турш аз хиймортой, сэтгэл амгаланг байхыг бэлгэддэг байна. Уг хоолны жорыг эндээс аваарай.

• Латин Америк: Хоосон чемодантай гудамж “метрлэх”

Чили, Колумб, Мексик зэрэг Латин Америкийн орнууд шинэ жилийн үдэш хоосон чемоданаа гудамжаар чирч явдаг заншилтай гэнэ. Ингэснээр нь ирж буй он аялал зугаалгаар дүүрэн байдаг гэж үздэг.

• Гаатай чихрээр хийсэн гахайг хагалах

Энэ уламжлал 1880 онд Нью-Йоркийн Saratoga Spring хотод бий болжээ. Тус хотын чихрийн үйлдвэрийн эзэн Европын хүүхдүүд иддэг марзипан чихэртэй төстэй гаатай, ягаан өнгөтэй, гахайн хэлбэртэй чихрийг ялалт, эрүүл энх, аз жаргал, элбэг дэлбэг байдлыг бэлгэдэн хийжээ. Тэр цагаас хойш энэ чихэр тус улсын шинэ он угтах заншлыг нэг хэсэг болсон гэдэг.

Зул сарын үдэш халуун ам бүлээрээ оройн хоолоо идсэний дараа гэрийн эзэн өнгөрсөн жилийн ололт амжилт сайн сайхан бүхнийг дүгнэн ууттай гахайн чихрийг, алхтай цуг гэрийнхээ бүх гишүүнд өгч хагалуулдаг уламжлалтай. Хагалсан гаатай чихрээ хүсэл биелүүлэгч хэмээн бүгд амтархан иддэг байна.

• Филиппин: Хаалга болон цонхоо онгойлгон шинэ оноо угтах

Филиппинчүүд шинэ жилээ угтахдаа хаалга цонхоо онгорхой үлдээснээр сөрөг муу бүхнийг гэрээсээ зайлуулж,  сайн сайхан орж ирэхийн үндэс хэмээн үздэг аж.

• Латин Америк: Өнгөлөг дотоож өмсөх

Латин Америкийн зарим орон өнгөлөг дотоожтой шинэ оноо угтвал ирэх 12 сарын турш сайн сайхан зүйлс тохионо гэж итгэдэг. Шар болон ногоон дотоож нь эд баялгийг, улбар шар нь амжилт, улаан нь хайр дурлал, цагаан нь энх тайванг бэлгэддэг гэнэ.

• Бразил: Цагаан өнгөөр хувцаслах

Бразилчууд аз хийморь, энх тайваныг бэлгэдэн шинэ жилийн үдэш цагаан хувцас өмсдөг. Хэрэв далайн эрэгт шинэ оноо угтах бол давлагаан дээр 7 удаа үсрэх нь бялхам амжилтыг авчирна гэж итгэдэг аж.

• Куба: Цонхоор хувинтай ус асгах

Куба болон Пуэрто Рикод цонхоороо хувинтай ус гадагш асгах нь тухайн өрх гэрийнхээ гай барцдыг зайлуулж байгаад тооцдог гэнэ. Мөн гэртээ сайн сайхныг дуудахаар үүдэндээ элсэн чихэр цацдаг байна.

• Орос: Оргилуун дарсанд хүслээ шингээх

Оросууд цаасанд бичсэн хүслээ шатаагаад үнсийг нь оргилуун дарсныхаа хундаганд хийдэг. Он солигдох мөчид буудуулсан оргилуун дарсаа энэ хундганд хийж уудаг.

• Ирланд: Талхаар муу бүхнийг хөөн зайлуулах

Тухайн оны муу муухай бүхнийг хөөж гаргах үүднээс талхаар гэрийн ханыг цохидог байна. Эрт дээр үеэс ингэж хана цохих нь тухайн жилдээ элбэг дэлбэг, идээ будаа арвин байхын бэлгэдэг гэж үздэг байсантай холбоотой аж.

 Эх сурвалж: goodhousekeeping.com

TAGS





Холбоотой санал болгох мэдээ