• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    72   |  
0

Шинэ жил гэхээр уруул чимчигнүүлэм оргилуун дарс, жүржийн сэнгэнэсэн үнэр, сэтгэл догдлуулах нууцхан бэлэг, хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх нандин мөч хэн бүхний санаанд буух биз ээ. Харин энэ бүхнийг сануулах, найз нөхөд, хамт олны шинэ жилийн үдэшлэгийг зугаатай болгох насанд хүрэгчдийн тоглоомын санаануудыг хадгалаад аваарай.

Хэн хамгийн сайн хувирах вэ?

Дэгжин даашинз, жетелмэн хослол ердийн шинэ жилийн үдэшлэгийн дүр төрхийг энэ удаад эвдээрэй. Санта Клаус, анахай аль эсвэл цасан хүн, буга, гринч, "Гэртээ ганцаараа"-гийн жаал гээд шинэ жилийг санагдуулам дүрээр хувирч болно. Хамгийн бодитой хувирсан дүрийг энэ үдэш шалгаруулж шагнахаа мартаж болохгүй.

Би баар луу явж байна...

Хүмүүсийн анхаарал, ой тогтоолтыг шалгах энэ тоглоом гарцаагүй баярын үдшийг тань зугаатай болгоно гэдэгт итгэлтэй байна. 

Тоглоом эхлэхээс өмнө хүн бүрийн хундагыг дүүргэнэ. Эхний хүн “Би баар луу Heineken /ямар нэгэн согтууруулах ундааг нэрлэж/ уухаар явж байна” гэсэн өгүүлбэрээр тоглоомыг эхлүүлнэ. Хоёр дахь тоглогч үргэлжлүүлэхдээ эхний хүний өгүүлбэрийг дэлгэрүүлэх ёстой. Тухайлбал, “Би баар луу Heineken болон Brandy уухаар явж байна” гэнэ. Дараагийн оролцогчид энэ байдлаар тоглоомыг үргэлжлүүлэх бөгөөд өмнөх хүний хэлснийг мартвал бүдэрсэнд тооцон өмнөх оролцогчдын хундагатай архийг уух шийтгэл онооно. Тоглоом олон оролцогчтой болох тусам илүү хэцүү болно.

Шинэ жилийн дуу хэн олныг мэдэх вэ?

Баг бүрээс нэг гишүүн тайзан дээр гарч шинэ жилтэй холбоотой дууны бадгийг дуулж өрсөлдөх бөгөөд хамгийн олон дуу дуулсан багийн гишүүн түрүүлнэ. Давхардсан эсвэл санаанд нь дуу ороогүй багийн гишүүн хасагдах замаар хамгийн сүүлд үлдсэн тоглогч ялагч болно.

Хэн хамгийн ой сайтай вэ?

Баг бүрт шинэ жилтэй холбоотой 30 ширхэг эд зүйлс өрсөн тавцан өгч нэг минутын турш нүдлүүлээд хурааж авна. Харин багийн гишүүд тавцанд байсан зүйлсийг цаасанд бичиж шүүгчид хураалгах бөгөөд хамгийн олныг зөв бичсэн баг түрүүлнэ. Ингэхдээ багийн гишүүдийн гар утсыг хурааж авахаа мартуузай.

Хэн хамгийн царайлаг  цасан хүн урлах вэ?

Үдэшлэгийн зочдыг багт хуваан, баг бүрт ариун цэврийн цаас болон гар урлалын хэрэгсэл өгч, заасан хугацаанд цасан хүн хийх даалгавар өгнө. Хамгийн хурдан бас "царайлаг" цасан хүн урласан баг түрүүлнэ.

Цаасан уут хазах

Тоглоом гурван үе шаттай бөгөөд шат бүрт багаас өөр гишүүд оролцоно. Оролцож буй багийн тоогоор газарт цаасан уут тавина. Баг бүрээс нэг гишүүн гарч ирж энэ цаасан уутыг гараа оролцуулахгүй зөвхөн амаараа хазаж шүүгчид авчирч өгнө. Тоглоомын дүрмийн хувьд газарт хөлийн улаа л хүргэнэ. Тоглоомыг илүү хөгжилтэй болгох үүднээс дараагийн шатанд газар буй цаасан уутыг улам жижгэрүүлэн хайчилна. Хамгийн сүүлийн шатанд бүр жижигхэн болгоно. Мэдээж хожигдсон багийн гишүүд шат бүрт нэг хундага “татна”.

"Чи тэгж байсан уу?" асуултын тэмцээн

Хэрэв шинэ жилийн цэнгүүний үдэш найзууд, хамт олноо хөгжөөхийг хүсвэл гарцаагүй энэ тоглоомыг тоглоорой. Гол нь асуулт тань маш хөгжилтэй, +18 байх бөгөөд хамгийн олон “үгүй” гэж хариулсан гишүүн уух зүйлээр торгуулах замаар тоглоом өндөрлөнө. Гол нь оролцогсод үнэнч тоглох хэрэгтэй.

Надад юу тохиолдсон бэ?

Цаасан дээр ямар нэгэн үйл явдлын талаар бичнэ.

Тухайлбал:

  • Дорж сугалаанаас их хэмжээний мөнгө хожсон гэнэ.
  • Нэгэн залуу ойд төөрч, баавгайд хөөгдөн гүйсээр бахардан унажээ.
  • Учрал хайртай залуугаасаа гэрлэх санал авчээ.
  • .... ааш муутай захиралдаа загнуулж ажлаасаа халагдсан байна.
  • ...Мөрийтэй тоглоомд их хэмжээний мөнгө алджээ.
  • .... Өнгөрсөн шөнө эрүүлжүүлэхэд хоносон гэнэ.

Гэх мэтчлэн маш хөгжилтэй үйл явдлыг дүрсэлж бичин хуйлаад уутанд хийж баг бүрээс нэг гишүүн гаргаж сонгуулна. Нэг багаас 3 хүн тухайн дүрийг бүтээхэд оролцон жүжиглэж үлдсэн хүмүүс ямар үйл явдал болсныг таана. Жүжигчид дохио зангаа, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнөөр тухайн үйл явдлыг дүрслэх ба өгөгдсөн хугацаанд /30 сек/ амжиж зөв таасан баг шагналын эзэн болж тааж чадаагүй нь шийтгүүлнэ.

Мedusa

Нүд рүү нь харсан эрэгтэй бүрийг хөшөө болгон хувирдаг Medusa-гийн домгийг хаа нэгтэйгээс сонссон биз ээ. Тоглоомын дүрэм нь энэ домгийн адил та хэн нэгэнтэй харц тулгарвал аюулд орлоо гэсэн үг.

Багийн гишүүдийн хундагыг согтууруулах ундаагаар дүүргэж ширээний голд тавина. Үүний дараа бүгд тонгойж нэгээс гурав хүртэл тоолоод толгойгоо нэгэн зэрэг өргөж өөр нэгний ширээ рүү харна. Энэ мөчид та хэн нэгний нүд рүү ширтэхгүй бол аюулгүй. Хэрэв багийнхаа гишүүний нэгэнтэй нь харц тулгарсан бол та хоёр “Medusa” хэмээн орилон нэг хундагыг “татна”. Тоглоом ширээний голд байршуулсан уух зүйлтэй хундага хоосортол үргэлжилнэ.

Мумми

Баг бүрээс хоёр хүнийг тайзан дээр гаргаж дунд нь нэг бүтэн ариун цэврийн цаас өгнө. Шүүгч цаг харах бөгөөд баг тус бүрийн гишүүд хамтрагчаа ариун цэврийн цаасаар битүү орооно. Хамгийн хурдан, нямбай мумми хийсэн баг тэмцээний ялагч болно.

Sam Yuk Gu (3, 6, 9)

Sam Yuk Gu нь Солонгос улсаас гаралтай бөгөөд ямар нэгэн эд зүйл шаарддаггүй, хамгийн хялбар үдэшлэгийн тоглоомд тооцогддог. Таны ганц хийх ёстой зүйл бол тоо тоолох юм. Тоо тоолох нь амархан санагдаж мэдэх ч нэмэлт дүрэм бол та зарим тоог нь дуудахгүйгээр алгаараа ташин үзүүлэх нь анхаарал төвлөрлийг дээд зэргээр шаардана.

Тоглоомыг дүрэм нь 3, 6, 9-ийн тоог дуудахгүй, эдгээр тооны оронд алга таших юм.

Тоглогчид ширээ тойрч суугаад эхний хүн нэг хэмээн хэлнэ, дараагийн оролцогч хоёр хэмээхэд гурав дахь оролцогч тоо хэлэхийн оронд алгаа нэг удаа ташна. Тоглоом нар зөв үргэлжилсээр танд 36 гэсэн тоо оногдвол хоёр удаа алгаа таших ба дээрх гурван тоо хэдэн удаа давхардана түүний тоогоор алгаа ташна. Хэрэв танд 456 гэсэн тоо оногдвол та өмнөх тоог хэлээд алгаа нэг удаа ташиж зургаа гэж хэлнэ. 

Харин 369 гэсэн тоонд гурван удаа алгаа таших байдлаар тоглоомоо үргэлжлүүлнэ. Хэрэв оролцогч алга ташихын оронд тоо хэлбэл алдсанд тооцно. Мөн хэт удаад байвал нэг аяга шар айргаар торгуулна.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ