• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0

Сайн үйлс 1: “ЛАНТУУН ДОХИО” ТББ хүүхдэд ээлтэй олон төсөл хэрэгжүүлсэн. Тэд нэг удаа бэлэг өгөөд орхих биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд бодитой тусламж үзүүлэхээр шийдэн Сонгинохайрхан болон Баянхошуунд “Ид шидийн орон 1” төслийг хэрэгжүүлсэн. Энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон 2” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд ирэх оны дөрөвдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ төв нь хүүхдийг сурч боловсрох орчноор хангаж байгаагаараа онцлог юм. Олны хүч оломгүй далай гэдэг үг биелэлээ олж, ид шидийн оронг барихад 25000 гаруй хүн гар бие оролцсон бөгөөд одоо ч хүмүүс тус барилгын ажилд сайн дураараа тусалж байгаа юм. 

Сайн үйлс 2: МОБИКОМ КОРПОРАЦИ ХХК энэ онд нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй “Хүүхэд үрд цэвэр ус” төслийг хэрэгжүүлж байна. “Хайр түгээе” 7000₮-ийн тусгай картыг худалдаанд гаргаж, картын худалдан авалтын 10 хувийг ерөнхий боловсролын сургуулиудад ус цэвэршүүлэгч төхөөрөмж түгээж, суурилуулах ажилд зарцуулж байна. Энэ төслийн үр дүнд 600000 гаруй хүүхэд ундны цэвэр усыг сургууль дээрээ хүссэн үедээ уух боломжтой болж байгаа юм. 

Сайн үйлс 3: ТЭСО КОРПОРАЦИ нийгмийн хариуцлагын хүрээнд энэ онд СХД-ийн 55-р цэцэрлэгийн харьяа Тэсо корпорацийн дэргэдэх “Зөв багачууд” цэцэрлэгийг ашиглалтад оруулж, улсад хүлээлгэн өгчээ. “Зөв багачууд” цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар ажилчдынх нь хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажилчид хүүхдүүдэдээ санаа зоволгүй ажлаа хийх, ажлын бүтээмж дээшлэх боломж бүрдсэн аж. 

Сайн үйлс 4: ЮНИТЕЛ ГРУПП нийгмийн хариуцлагын хүрээнд ахмадад ээлтэй "Ногоон зүрх-Аав ээжээ хайрлая" аяныг өрнүүлж,Батсүмбэрийн ахмад настны үндэсний төвд 80 сая төгрөгтэй дүйцэхүйц эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах тусламжийг үзүүлжээ. Тус аяны хүрээнд Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт дутагдаж байсан эмнэлгийн ор, эмчилгээний төхөөрөмж түргэний машиныг гардуулан өгсөн нь энэ төслийг ахмадад ээлтэй төсөл болохыг баталж байна. Мөн зориулалтын тоноглосон түргэний машин, 32 ширхэг 5 үйлдэлт юниверсал эмнэлгийн ор, 2 ширхэг зүрхний дефибриллятор аппарат болон 2 ширхэг хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат хандивласан нь үйлчлүүлэгч, эмч сувилагчдын өдөр тутмын ажил, амьдралыг хөнгөвчилсөн ажил болсон гэж Батсүмбэр дэх ахмад настны төвийн бага эмч Ю.Чимгээ онцлож байсан юм.

Сайн үйлс 5: “МОНОС ХҮНС”-ийн хамт олон ГССҮТ-тэй хамтран нэгэн сонирхолтой, сайн дурын аяныг зохион байгуулж байгаа юм.“MONOS CARE” гэх энэ аян хэрэгцээтэй нэгэнд суга таяг бэлэглэх, хандивлах зорилготой аян аж. ГССҮТ-д сард дунджаар 10973 хүн гэмтэж, бэртэж ирдэг бөгөөд энэ нь өвлийн улиралд илүү нэмэгддэг байна. Бэртсэн хүмүүсийн 3000 орчим нь доод мөчний гэмтэлтэй байдаг ба суга таяг зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг. Сайн дурын тус үйл ажиллагаа хоёр сарын турш үргэлжлэх бөгөөд зорилтот бүлгийн олон хүмүүст туслахын тулд таяг хандивлаж нэгдэхийг уриалж байгаа юм. 

Сайн үйлс 6: “НАМУУН” хүүхдийн сангаас 20 өрхийн эмнэлэгт түргэний машин хандивлажээ. Энэ нь өрхийн эмнэлгийн үйлчилгээг хүн бүрт хүрч ажиллахад үнэтэй хувь нэмэр оруулсан болохыг 21 аймгийн өрхийн эрүүл мэндийн төвийнхөн онцолжээ. 

Сайн үйлс 7: “ОЮУ ТОЛГОЙ” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумд 1,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 10 ортой, 2 давхар шинэ эмнэлэгийг ашиглалтад оруулжээ. Мандал-Овоо сумын хуучин нэг давхар эмнэлэг нь 1979 онд баригдсан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй болж, халдвар дамжих, ирэгдийн эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй болсон байжээ. 

Сайн үйлс 8: ЭНЕРЖИ РЕСУС компани, “Эрүүл үрс гэрэлт ирээдүй” ТББ-тай хамтран говийн бүсийн дөрвөн аймгийн эмнэлгүүдэд нярайн тасгийг хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангасан. Төслийн хүрээнд 370 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжийг нярайн тасагт суурилуулжээ. Аймаг тус бүрт нярайн инкубатор, хяналтын монитор, шарлагын аппарат, билиметр, дуслын аппарат гэх мэт услын төсвөөс хангамж багатай тоног төхөөрөмжүүдээр хангасан аж. 

Сайн үйлс 9: "САЙХАН БҮСГҮЙ" группийн админ Б.Дэлгэрмаа санаачлан, группийн гишүүдийн хандиваар барьж, иж бүрэн тохижуулсан БЗД-ийн 24-р хорооны 251 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийг энэ онд хүлээлгэн өгчээ. Энэ нь “Сайхан бүсгүй” группийн бүсгүйчүүд нэгдэн улсын цэцэрлэгт барьж өгсөн гурав дахь цэцэрлэгийн өргөтгөл юм. 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ