• Lead the way ...
         
24
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    70   |  
0
 
image
 
Энэ онд хийсэн ололт амжилт

Энэ жил манай байгууллагын 5 жилийн ойн баяр болсон. Монголын эмэгтэйчүүдийн холбооны 95 жилийн ойгоор “Алунгоо 2019” хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож, шилдэг жижиг дунд үйлдвэрийн салбарын эмэгтэй шагнал авлаа. Энэ нь таван жилийн хугацаан дахь хамт олны маань хөдөлмөр, стандарт нэвтрүүлж, экспортоо тэлсний үр дүн билээ. Бизнесээ “тэг”-ээс нь цөөхөн хэдэн ажилчидтай эхэлж байсан бол өнөөдөр 48 ажилтантай болжээ. Гоо сайхны бүтээгдэхүүнд стандарт гэдэг зүйл чухал бөгөөд дэлхийн жишигт нийцсэн стандарттай байх ёстой. Энэ жил үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, экспортоо 50 хувиар нэмэгдүүлсэн. Хонконг, Тайвань, Тайланд, Энэтхэг, Америк, Кувейт, Австрали орнуудад бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа. 

Олон улсад бусад гарааны бизнес эрхлэгчдэд үлгэр дуурайлал үзүүлэх, зөвхөн ашиг олохоос илүү бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн байгальд ээлтэй, хаягдалгүй бизнес гэдгээрээ онцлог. Бүтээгдэхүүнд орсон түүхий эд болгон эцсийн бүтээгдэхүүн болдог гэдгээрээ давуу талтай. Байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэхийг хэрэглэгчиддээ үргэлж сануулж байдаг. Энэ онд үс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Мөн 100 хувь чацарганы тос, маалингын тос болон үсний цай, тос гэх мэт бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчиддээ хүргэсэн. 

Манай брэнд нийгэм рүү чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулдаг. “Lhamour”-ийн уриа ч "Өөрийгөө хайрла, бусдыг хайрла, эх дэлхийгээ хайрла" шүү дээ. Тиймээс ч эрүүл мэндэд тустай, нийгэмдээ гэрэл гэгээ нэмэх бүтээгдэхүүн болон үйлчилгээг бид хэрэглэгчиддээ санал болгодог. Мөн байгууллагын зүгээс залуучууд болон хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн нийгмийн ажил их хийдэг. Хийж бүтээх зүйл их байна. Гол нь гараа хөдөлгөх хэрэгтэй.

Ирэх онд хийхээр төлөвлөж байгаа ажлууд

Ирэх онд  арьс арчилгааны бүтээгдэхүүнээ нэмэх, экспортлогч орнуудаа нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Мөн түүхий эдээ өөрсдөө ургуулна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Дэлхий дахинд гоо сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компани байдаг. Бид бүтээгдэхүүнээ ямар байдлаар Монголын түүхий эдтэй хослуулж болох вэ, олон улсад жишиг болсон байгалийн гаралтай бүтээгдэхүүний трендтэй ямар байдлаар нийцүүлэх вэ гэж их бодсон. 

Түүхий эд боловсруулахаас эцсийн бүтээгдэхүүн гарах хүртэл бүх шат дамжлагыг бид өөрсдөө хийдэг. Анх ванны бөмбөлөг, уруул өнгөлөгч, саван гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнтэй байсан бол одоо 60 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манайх бүх насныханд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн гэдэг нь хамгийн гол онцлог. 

Мэндчилгээ

Бидний “тэг”-ээс эхэлсэн гарааны бизнес экспортлогч долоон орны хэрэглэгчдийн эрүүл мэндэд ашиг, тусаа өгч байгаа нь сайшаалтай. Ихэнх хүмүүс аливааг зарахын тулд ажилладаг. Харин “Lhamour” аз жаргалыг хүргэхийг зорьсон. Эрүүл байна гэдэг аз жаргалын үндэс шүү дээ. Хүн хүндээ аз жаргал түгээх нь маш том бизнес. Эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж өөрийн гоо сайхан болон эх дэлхийгээ хайрлаасай гэж уншигчиддаа хэлэхийг хүсч байна. 

Ирэх 2020 онд бүгд амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Бидний хувьд ч ирэх он амжилт бүтээлээр дүүрэн байна гэдэгт итгэлтэй байна. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе

TAGS





Холбоотой санал болгох мэдээ