A |
A |
A |
A |
A |
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |||||
|
Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА | 110 | |
|
Сэтгэлдээ сэв бүү үлдээ
Сэтгэлдээ байгаа гомдол цөхрөл, айдас, шархаа энэ ондоо үлдээгээд шинэ ондоо сэвгүй сэтгэлээр ороорой. Хэн нэгнийг гомдоосон бол очоод уучлалт гуйгаарай. Ухаантай хүн уучлал гуйдаг, уужим хүн уучилж чаддаг. Хэн нэгэнд гомдсон байлаа ч зүгээр л уучил. Магадгүй тэр таныг зориудаар гомдоогоогүй ч байж мэднэ эсвэл тэр арай ухаажаагүй ч байсан байж мэднэ. Түүнийг уучлахгүй байлаа гээд таны сэтгэл зовиурлахаас бус нөгөө хүн чинь таныг гомдоосноо ч мэдэхгүй явж байж мэднэ. Бид бусдад гомдож тунирхаж, үзэн ядаж амьдрахад энэ амьдрал дэндүү богино шүү дээ. Тэгэхээр зүгээр л бусдыг хайрла.
Гэр бүлийн зургаа өөрөөр өвөрмөцөөр авахуул
Улиг болсон нэг л хэвийн байршлаар зургаа авахуулахаас татгалзаарай. Дахин энэ мөч хэзээ ч ирэхгүй болохоор тэр л нандин үеийг харуулах, хөгжилтэй, дурсамжтай, санаанд багтамгүй байдлаар зургаа авахуулаарай. Ямар хэлбэрээр зургаа авахуулах талаар интернэтээс өмнө судалж үзээрэй.
Хамгийн чухал ганцхан том зорилго тавь
Бид шинэ он гарахад л уртаас урт жагсаалт гаргаад хэрэгжүүлнэ гэж боддог ч үнэндээ алийг нь ч хийж амжаагүй байх үе бий. Мэдээж олон зорилго зорилт танд бий. Харин юу ч тохиолдсон, ямар ч үед заавал хэрэгжүүлэх хамгийн чухал гэсэн нэг зорилгоо тодорхойлж, өдөр бүр өөрийнхөө харагдах газар байршуулаарай. Тэрхүү зорилгодоо хүрэхийн тулд өдөр тутам юу хийх вэ? гэдгээ тогтож, өдөр бүрийн амьдралын дэглэмдээ заавал оруулаарай. Нэг л өдөр хэрэгжүүлдэг зорилго гэж байдаггүй шүү дээ. 2020 оныг та юуны жил болгохоо өөртөө зарлан тунхаглаарай.
Ур чадвараа нэмэгдүүл
Хэрэв боломжтой бол улиралд нэгээс доошгүйгээр ур чадвараа нэмэгдүүлээрэй. Усанд сэлэх, дугуй унах, шинэ гадаад хэл сурах, оёдол эсгүүр хийж сурах, спортын аль нэг төрлөөр хичээллэх, дуу, хөгжим, бүжиг, шинэ програм сурах, хоолны шинэ жортой болох, ажилдаа хэрэгцээтэй ур чадвараа нэмэгдүүлэх гэх мэтээр та юу ч сурч болно. Ялангуяа орчин үед www.coursera.com; www.udemy.com; www.edx.org гэх мэт олон сайтаас та хүссэн зүйлээ цахимаар сурах боломжтой.
Уулзаагүй удсан найзтайгаа холбоо барь
Уулзаагүй удсан хэрнээ сэтгэлд байдаг найзууд, ойрд очоогүй настангууд дээрээ цаг гаргаад очиж уулзаарай. Тэд таныг хараад ямар их баярлана гээч. Тэдэнтэй уулзаад ойрд аваагүй их эрч хүчийг мэдрэх болно. Очихдоо бяцхан бэлэг аваад өгвөл бүр ч их баярлана. Шинэ оны өмнө хүн баярлуулах сайхан биш гэж үү.
Сайн дурын үйлсэд хувь нэмрээ оруул
Авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй гэдэг шүү дээ. Энэ орчлонд бид хүн болж төрсний утга учир, үнэ цэнэ гэдэг өөрт байгаа жаахан ч гэсэн зүйлээсээ бусадтайгаа хуваалцах явдал байдаг. Заавал эд материалаар биш юмаа гэхэд санаачилгаараа өөрийн мэддэг чаддаг зүйлээ хуваалцаж, үнэт цаг хугацаагаа зориулан хийсэн бүхэн сайн үйлс болно. Танаас тусламж гуйсан хэн нэгэнд төдийгүй тусалж хэн нэгэндээ чадах чинээгээрээ сэтгэлийн дэм болбол түүнээс илүү буян гэж хаана байхав. Магадгүй та тэдний сүүлийн найдвар нь ч юм билүү.
Өнгөрсөн жилд гаргасан өөрийн бүх алдаагаа жагсаан бич
Алдаа бол бидний амьдралын чухал хэсгүүдийн нэг. Бид бүгд л анх удаа амьдарч байгаа болохоор бүхнийг тооцоолж, алдаагүй амьдрах боломжгүй, харин ч алдсанаараа дараагийн урагшлах замаа засч байдаг. Өөрийн мэдэж байгаагаар өнгөрсөн жилд гаргасан өөрийн бүх алдаагаа жагсаан бичээд ард талд нь шинэ ондоо хэрхэн залруулах, өөрчлөх алхмуудаа бичээрэй. Ингээд л танд өмнөхөөсөө илүү сайжрах боломж гарч ирлээ.
Өөрийн гараар хийсэн зүйлийг хайртай хүмүүстээ бэлэглэ
Хаа байгаа нэг дэлгүүрээс бэлэн бэлэг худалдаж авч өгөх амархан. Харин өөрийн гараар зөвхөн тухайн хүнд зориулан хийсэн зүйлээс илүү дотно үнэтэй бэлэг гэж үгүй. Юу хийж бэлэглэх вэ? гэж үү? Та өөрийн гараар амтат хоол, бялуу хийж өгч болно. Аль эсвэл худалдан авсан зүйл дээрээ ил захидал дээр гараараа урмын сайхан үгс бичээд илгээж болно. Бүр эсвэл хамтдаа авахуулсан зургуудаасаа угаалгаад альбом болгоод өгсөн ч болно. Дурсгах зүйл дээрээ өөрийнх нь нэрийг сийлүүлээд өгч болно. За тэгээд сэтгэж л чадвал юуг ч хийж зориулж болно шүү дээ.
Гадаад дүр төрхийнхөө аль нэг хэсгийг өөрчил
Өдөр бүр ижил дүр төрх толинд харахаас залхахгүй байна уу? Та залхаж байгаа бол бусад хүмүүс ч бас танаас уйдаж байж мэдэх л юм. Тэгвэл гадаад төрхөө илэрхийлэх нэг жижигхэн элементийг ч гэсэн өөрчлөөд үзээрэй. Мэдээж хамгийн түгээмэл өөрчилдөг зүйлсийн дотор үсний засалт, үсний өнгө ордог. Бас хөмсөг засалт, нүүр будалтаа өөрчлөөд үзээрэй. Эсвэл байнга хэрэглэдэг аль нэг зүйлсээ ч бас өөрчлөөд үзэхэд илүүдэхгүй. Жижиг өөрчлөлтүүд маш том өөрчлөлтийг авчирдаг. Жин нэмээд байвал жингээ хас, хувцасныхаа имижийг бага зэрэг ч гэсэн солиод үз. Зориг байвал огцом өөрчлөлт хийсэн ч болно.
Өөрийгөө эрхлүүл
Өөрийгөө яаж эрхлүүлэх вэ? гэж үү? Бүтэн жилийн турш ажил амьдралынхаа төлөө чадах чинээгээрээ зүтгэсэн өөрийгөө яагаад баярлуулж эрхлүүлж болохгүй гэж. Бусдыг л сэтгэл ханамжтай байлгахын төлөө бид бүтэн өдрөө зориулдаг шүү дээ. Тэгвэл өдөр бүр өөртөө хэдэн минут гаргаж чаддаггүй бол ядаж жилд нэг удаа өөртөө нэг өдрийг зориулаарай. Өөртөө зориулж өөрөөсөө харамлаж байсан зүйлээ худалдаж ав, дуртай шоуныхаа билетийг аваад үзэж сэтгэлийн таашаал ав, алжаал тайлах амралтын газруудад өөр юу ч бодолгүй өөртөө сайхан массаж хийлгэ эсвэл эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээ хийлгэ. Өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрлаж чаддаг. Ингэж өөрийгөө эрхлүүлэхэд ойр дотны хүмүүс чинь ч дуртай байх болно.
Азын тоотой шинэ ондоо азтай, одтой байхын ерөөлийг дэвшүүлье.
Бодолдоо багтаасан сайхан бүхнээ бодит болгож биеэр мэдрээрэй.
TAGS |
Холбоотой санал болгох мэдээ
|
TOP NEWS |
0
|
32
|
|
0
|
22
|
|
0
|
30
|
|
0
|
27
|
|
0
|
56
|
|
0
|
31
|
Daily poll
|