• Lead the way ...
         
21
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    105   |  
0

Мөөг шиг можгорхон үйсэн бөглөө дарсны лонхноос харваж буй тэр агшин шинэ жилийн хамгийн оргилуун мөч гэдэгтэй хэн ч маргахгүй. Шинэ жил, хурим найр, хүлээн авалт, хонхны баяр гээд бидний амьдралын тэмдэглэлт баяр ёслолыг бэлгэддэг оргилуун дарс нь олон төрөл зүйл, өргөн ойлголтыг багтаадаг. 

Шинэ оны эхний үдшийг аз жаргалаар бялхуулах оргилуун дарсны талаарх таны заавал мэдэх ёстой баримтыг дурдъя.

ОРГИЛУУН ДАРСНЫ ОЛОН ТӨРЛИЙН НЭРШИЛ

Оргилуун дарсны хэрэглэгчээс өгсүүлээд дарсны худалдаачин, баарны бармен хүртэл Champagne-ийг л хамгийн сайн чанарын оргилуун дарс гэж ойлгох нь бий. Гэхдээ үүнээс өөр мужид, исгэлтийн уламжлалт технологиор буюу хоёр удаа исгэж ингэхдээ хоёр дахь исгэлтийг шилэнд нь дарах аргаар гаргаж авсан оргилуун дарсны төрөл олон бий. Champagne-ийг голдуу chardonnay, pinot noir, болон pinot meunier гэсэн гурван төрлийн усан үзмийн хольж гарган авдаг байна.

• Champagne-ий аргаар исгэсэн ч Францын champagne мужаас өөр мужид үйлдвэрлэсэн франц оргилуун дарсыг “Cremant” гэнэ. “Cremant” нь үнэ өртгийн хувьд боломжийн, исгэлэн амтаараа эрхгүй  таныг ховсдоно.

• Харин Испанид үйлдвэрлэсэн оргилуун дарсыг Cava гэнэ. Амтны хувьд Champagne-ын адил таны хүсэл сонирхолд нийцэх хамгийн зөөлөн, бөмбөлөг ихтэй оргилуун дарс юм. Ихэвчлэн macabeu, parellada, болон xarello соортын усан үзмийг хольж нэрдэг.

• Германы оргилуун дарсыг Сект гэж нэрлэдэг.

• “Prosecco” болон “Spumante ” гэх шошготой оргилуун дарсыг та дарсны лангуунаас харсан л байлгүй. Тэгвэл “prosecco” болон “glera” гэх усан үзмийг эсгэж, Итали улсад үйлдвэрлэсэн дарсыг ийн нэрийддэг. Оргилуун дарсны мэргэжилтнүүдийн зөвлөснөөр Prosecco-г хоолны дуршлыг өдөөхийн тулд хоол идэхээс өмнө хэрэглэх нь зохимжтой аж.

• Brut- Та оргилуун дарсны шошгыг анзаарсан бол энэ үг хэзээд танил сонсогдох байх. “Brut” нь хуурай буюу сахарын агууламж хамгийн багатай оргилуун дарс юм.

Та хуурай, хагас хуурай, чихэрлэг, хагас чихэрлэг, амттай болон бөмбөлөг ихтэй эсвэл том цөөн бөмбөлөгтэй гэхчлэн ямар төрлийн оргилуун дарсанд дуртай болохоо мэдэхийн тулд аль болох олон төрлийн дарс амтлах шаардлагатай.

Хуурай, маш жижиг олон бөмбөлөгтэй оргилуун дарс нь ихэвчлэн өндөр үнэтэй байдаг бол хагас чихэрлэг, исгэлэн, том бөмбөлөгтэй нь харьцангуй хямд байдаг.

            Оргилуун дарс+Хоолны зохицлын алтан дүрмүүд

Оргилуун дарсны талаар нэгэн ташаа мэдээлэл бол хоолтой төдийлөн зохицдоггүй гэх ойлголт юм. Исгэлэн хийгээд үл ялиг чихэрлэг амтны хоршил болсон оргилуун дарс нь хоол идэх дуршлыг нэмж, шингэлтийн үйл явцыг  маш сайн дэмждэг.

Тухайлбал: 

• Champagne-цөцгийн сүмстэй хоол, сам хорхой, далайн гаралтай бүтээгдэхүүн, ногооны зууш, өндөг мөөгтэй хоол, жимсэн суурьтай дессерт, тарт, креп, зөгийн бал болон цөцгийн суурьтай бүх төрлийн амттантай гайхалтай зохицно.

• Хагас хуурай болон  хуурай  Prosecco нь чийзкейк, Cava нь гриллдсэн махтай илүү зохицно. 

• Prosecco, ягаан болон хуурай оргилуун дарсыг нь шарж, хуурсан хоолтой түлхүү хэрэглэнэ.  

• Brut буюу хуурай оргилуун дарс нь хясаа, эмгэн хумс, хавч, наймаалж зэрэг далайн гаралтай махан хоолтой гайхалтай зохицохоос гадна улаан лоолийн сүмстэй пиццатай төгс зохицно. 

• Итали оргилуун дарс нь лазан, цөцгийн сүмсээр амталсан паста, цагаан пицца болон бяслагтай хоол буюу итали гаралтай хоолтой илүү зохицно. Мөн чийзкейк, аньс болон цагаан гаатай бялуу, сам хорхойтой коктэйль, сүшитэй нийцнэ. 

• Blanc de Blanc гэх нэрээр алдаршсан blanc champagne нь маханд шүүслэг, давсархаг амт нэмнэ.  Шарсан тахиа болон стектэй төгс хосолно. 

• Сарнайн өнгөтэй буюу чихэрлэг оргилуун дарс нь махан төрлийн хоолноос илүүтэй хоолны дараах дессерттэй төгс зохицдог байна. 

• Испани Cava нь олив, бүйлс, manchego бяслаг, шарсан төмс, шарсан загас, утсан сальмон, гахайн утсан мах зэрэгтэй хэрэглэвэл тохиромжтой.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ