• Lead the way ...
         
23
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    90   |  
0

Оргилуун дарсыг зөвхөн баяр ёслол, тэмдэглэлт өдрүүдэд хэрэглэдэг гэсэн ойлголт бидний дунд түгээмэл. Гэвч оргилуун дарс нь яг л “сabernet” шиг эзэгтэй таны шүүгээнд заавал байх, үдшийн зоогийг амттай болгогч жор юм.

Сайн оргилуун дарсыг таних 3 шинж

- Сэнгэнэсэн: Тод өнгөтэй, амсахад нялуун биш хирнээ чихэрлэг, сэнгэнэсэн амттай.

- Хүчиллэг:  Ам руу уусахад хэл чимчгэнүүлэх нь сайн  дарсны хамгийн гол шинж гэнэ.

- Бөмбөлгийн хэмжээ: Сайн чанарын оргилуун дарсны бөмбөлөг маш жижигхэн байдаг. Чанар нь муудах тусам хундаганд байх бөмбөлгийн хэмжээ томордог.

Тэгвэл оргилуун дарсны үнэ яагаад тэнгэр газар шиг ялгаатай байдаг бол?

• Дарсыг үйлдвэрлэхэд хэр их хөдөлмөр орсон бэ?

• Тухайн оргилуун дарсны усан үзмийн хөндий хэр алдартай вэ?

• Тус үйлдвэр энэ төрлийн оргилуун дарсаа хэр хэмжээгээр үйлдвэрлэдэг зэргээс хамаарч үнэ нь хэлбэлздэг аж.

Тэгвэл оргилуун дарсны эрүүл мэндийн ач холбогдолын талаар та хэр ихийг мэдэх вэ?

· Ой тогтоолтыг сайжруулна

Их Британийн Reading их сургуулийн эрдэмтэд 6 долоо хоногийн турш өдөр бүр харханд оргилуун дарс уулгаж төөрүүлэгч замд төөрүүлж туршжээ. Үр дүнд нь оргилуун дарс уулгаагүй хархнуудын 50 хувь нь замаа олж үүрэндээ очсон бол дарс уулгасан хархнуудын 70 хувь нь замаа олж байжээ.

Иймд тус судалгааны багийн ахлагч профессор Jeremy Spencer: “Бид энэ туршилтыг хүн дээр хараахан туршаагүй ч өдөрт 3 хундага оргилуун дарс ууснаар  мэдрэлийн гаралтай өвчин, зөнөгрөлийг удаашруулах боломжтой” гэжээ.

· Зүрх судасны эрхтэн тогтолцооны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй

Бидний олонх улаан дарс зүрхэнд сайн гэдгийг мэддэг ч, оргилуун дарс эрүүл мэндэд тустай талаар төдийлөн ойлголтгүй байдаг. Нэгэн судалгаагаар оргилуун дарс нь полифенол-/усан үзмэнд агуулагддаг антиоксидант/-ыг өндөр тунгаар агуулдаг тул цусны даралтыг хэвийн байлгаж, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг олж нээжээ.

· Бусад спиртийн төрлийн ундаатай харьцуулбал бага калори агуулна

Нэг литр оргилуун дарс 12 гр сахар агуулагддаг гэнэ. Нэг хундага хуурай дарс 80-100 калори, харин аяга шар айраг 250 калори агуулдаг. Иймд оргилуун дарс нь нэг аяга шар айргаас хамаагүй бага калори агуулдаг тул хоолны дэглэм барихдаа ч та санаа зовнилгүйгээр ууж болно. Итгэхгүй байна уу, туршаад үзээрэй.

· Чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулдаг

2009 онд Канадад хийсэн судалгаагаар оргилуун дарс болон бусад төрлийн дарс нь чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг 13 хувиар бууруулдгийг тогтоожээ.

Сонирхуулахад 1.2 кг усан үзмээс 750 мл оргилуун дарс гаргаж авдаг. Өөрөөр хэлбэл нэг лонх оргилуун дарсанд нийт 630 усан үзэм орж, 49 сая орчим бөмбөлөг багтдаг гэнэ.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ