• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    67   |  
0
 

Нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор автозамыг А, B, C бүс болгон хуваасан. Ингэхдээ А, B бүс буюу хотын төв рүү татвар, торгуулиа төлөөгүй, өнгө үзэмж муутай автомашиныг нэвтрүүлэх байхаар зохицуулсан тухай албаныхан мэдэгдэж байсан юм. Энэ хүрээнд торгуулиа төлөөгүй жолооч нарыг шүүхэд өгөхөөр болжээ.  

Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4,5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2,6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа аж.  

Манай улсад нийт 871,350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501,934 (57,6 хувь) нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч  замын хөдөлгөөнд оролцож байна. Торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн бүсэд ямар ч тохиолдолд нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх юм. Цагдаагийн байгууллагаас цаашид торгуулиа төлөөгүй удсан, хэт өндөр торгуультай жолооч нарын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх бодлого барьж ажиллах гэнэ.  

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ