• Lead the way ...
         
22
2024
Nov
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Сэтгүүлч: Ц.МӨНХЖИН   |    107   |  
0
 

АНУ-ын Батлан хамгаалахын 27 дахь сайдаар сонгогдон өнгөрсөн долоодугаар сарын 23-нд тангараг өргөсөн Марк Т.Эспер нь өчигдөр орой Монгол улсад айлчлан ирлээ.

Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзана.

“Монголд ирлээ! АНУ-Монголын нийтлэг үнэт зүйлс, түншлэлийн бат бэх хэлхээ холбоо, дэлхий даяар ардчилал, эрх чөлөөг дэмжих үүргээ батлан харуулах болно” гэж тэр твиттер-т жиргэн, газардаж буй бичлэгээ нийтэлжээ.

https://twitter.com/i/status/1159110415579635712

Ноён Т.Эсперийн хувьд гадаад айлчлалаа Ази, Номхон далайн бүсийн таван орноос эхэлж байгаагийн нэг нь Монгол Улс болж байна. Ноён Эспер Австралид, Шинэ Зеланд болон Япон улсуудад дараалан зочилжээ. Маргааш тэр Өмнөд Солонгост айлчилснаар энэ удаагийн аяллаа өндөрлөх юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ