• Lead the way ...
         
23
2024
Oct
Daily poll
(Нийт санал: 10)
60.00%
40.00%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    72   |  
0
 

Улсын их баяр наадам өндөрлөөд удаагүй байгаа энэ үед хүчит бөхийн барилдаанд барилдсан хоёр бөхөөс  допинг илэрсэн гэх мэдээлэл чих дэлсээд буй. Тэгвэл өнөөдөр Үндэсний баяр наадам  зохион байгуулах комиссын Бөхийн салбар хорооноос албан ёсоор мэдээлэл хийлээ.  

Үндэсний бөхийн салбар хорооны дарга Г.Билгүүн:  

Тав буюу түүнээс дээш давсан 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авсан. Монгол Улсын хувьд БНСУ руу шинжилгээгээ явуулдаг. Тус улсад олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 32 лаборатори байдаг. Шинжилгээ авсан бөхчүүдээс 14-өөс нь илрээгүй хоёроос нь илэрсэн. Нэгээс нь нэг төрлийн, нөгөөгөөс нь дөрвөн төрлийн сэргээшийн бодис илэрсэн. Энэ сарын 8-нд хоёр бөхтэйгээ холбогдсон. Нэг нь 9-нд нөгөө нь өчигдөр хариутайгаа танилцсан. Сэргээш илэрсэн бөхчүүд 10 хоногийн дотор Б сорьцийн шинжилгээ өгөх эсэхээ хариугаа өгөх ёстой. Одоогоор хоёр бөх ямар нэгэн хариу өгөөгүй байна. Баяр наадмын Хувийн нууц ба хувийн нууцыг хамгаалах тухай хуулийн дагуу бид нэрийг нь ил зарлах боломжгүй. Энэ хоёр бөх 10 хоногийн дотор Б сорьцийн шинжилгээнд хамрагдах ёстой. Нэг бол сэргээшийн хариуг хүлээн зөвшөөрөх гэсэн сонголт байгаа. Хоёр бөхөд хүсэлтээ гаргаж, сорьцийн шинжилгээ хийлгэх эрх нь нээлттэй байгаа. Шинжилгээ өгнө гэвэл шинжилгээний төлбөрийг хариуцагч өөрөө төлнө. Б сорьцийн шинжилгээ өгсний дараа нэрсийг ил зарлах боломжтой. Хамгийн сүүлчийн хугацаа энэ сарын 19-нөөр дуусгавар болно. Хэрвээ энэ хугацаанд ямар нэгэн хариу өгөхгүй бол бид сэргээш илэрсэн бөхчүүдийн нэрийг шууд зарлана.

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16-д үлдсэн бөхчүүд  

ТАВЫН ДАВАА

Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал

Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар

Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг

Улсын аварга С.Мөнхбат – Аймгийн арслан П.Мөнхбат

Улсын арслан П.Бүрэнтөгс – Аймгийн арслан Д.Бадамгарав

Улсын аварга Э.Оюунболд – Аймгийн арслан Н.Мустафа

Улсын арслан Ц.Содномдорж – Улсын начин Ц.Одбаяр

Улсын гарьд Б.Гончигдамба – Аймгийн арслан Б.Тайван

Улсын заан Н.Жаргалбаяр – Аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ

Улсын харцага Б.Бат-Өлзий – Аймгийн арслан Б.Бат-Амгалан

Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном

Улсын харцага М.Бадарч – Аймгийн арслан А.Давааням

Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох

Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа

Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан

Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – Аймгийн арслан Ц.Сандагдорж

 

Бөхчүүд сэргээшт баяртай гэж хэлж чадах уу гэдэг асуулт олны дунд маргаан дагуулсан хэвээр байна.

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ