• Lead the way ...
         
19
2025
May
Daily poll
(Нийт санал: 195)
6.67%
93.33%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    120   |  
0
 

Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг билээ. Үүнтэй холбогдуулан ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс “Аэромонголиа” авиакомпани орон нутгийн чиглэлийн бүх ангиллын тийзний үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа ИНЕГ-ын даргад мэдэгдсэн байна.

Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүх ангиллын тийзний үнээ 10 хувиар бууруулж байсан юм.

“Аэромонголиа” авиакомпани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн зэрэг хотын чиглэлд “ERJ-145” агаарын хөлгөөр нислэг үйлддэг.

Дотоодын нислэгийн тийзний үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байна. 

 

 

 

TAGS





Холбоотой санал болгох мэдээ