• Lead the way ...
         
04
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    82   |  
0
 

Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос өнгөрсөн долоодугаар сард Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байсныг тайлагналаа. Улсын хэмжээнд төрөлт нэмэгдэж, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо буурч, хэрэглээний улсын үнийн хэмжээ өссөн, төсвийн тэнцэл ашигтай гарсан байна. Монгол Улсын нийт өрхийн сарын дундаж орлого өссөн үзүүлэлттэй гарчээ.  

Манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 194.4 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөнтэй холбоотой. 

Харин нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 203.5 мянган төгрөгөөр өсчээ. Ингэж сарын дундаж зарлага нэмэгдэхэд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Дээрх тоон мэдээллээс харахад орлого нь 1.2 сая хэрнээ зарлага нь 1.3 сая буюу орлогосоо 100 гаруй мянгаар давсан зарлагатай байгаа нь анхаарал татаж байна.  

Улсын хэмжээнд байгаа нийт хэрэглээний 78.4 хувийг хамгийн бага хэрэглээтэй иргэд эзэлж байгаа бол 40,5 хувийг хамгийн чинээлэг иргэд эзэлж байна. Энэ нь хүн амын хамгийн чинээлэг 20 хувийнхны хэрэглээний дундаж хэмжээ хамгийн ядуу 20 хувийнхнаас 5.5 дахин их байгааг харуулж байгаа юм.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ