• Lead the way ...
         
04
2024
Dec
Daily poll
(Нийт санал: 31)
29.03%
70.97%


Веб координатор: Л.ГОНЧИГСУМЛАА   |    83   |  
0
 

Манай улс эхний хагас жилд 217 мянган жуулчин хүлээн авчээ. Энэ нь өнгөрсөн 2018 оны мөн үетэй харьцуулахад 13,132 жуулчнаар буюу 6.48 хувиар өссөн үзүүлэлт болж байна. 

2019 оны эхний хагаст Тайваниас манай улсад хамгийн их буюу 2020 жуулчин аялахаар ирсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Мөн Беларусь улсаас ирсэн жуулчдын тоо 23.4 хувиар, Япон 19.7 хувиар, Герман 17.1 хувиар, БНХАУ 8.8 хувиар, БНСУ 6 хувиар тус тус нэмэгджээ.

Харин Канад улсаас ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хамгийн их буюу 8.4 хувиар буурсан бол Австрали 7.5 хувиар, Казакстан 5.2 хувиар мөн тус тус буурчээ.

 
 

Гадаад жуулчдын Монгол Улсын эдийн засагт оруулж байгаа орлогын хэмжээ ч үүнийг даган өссөн дүнтэй байна. Гадаадын жуулчид Монгол Улсын эдийн засагт 226,590,115 ам.долларын орлого оруулсан талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас онцолж байна. Энэ нь өмнөх жилийн үзүүлэлтээс 11.3 хувиар өссөн дүн юм.

Давхардсан тоогоор 182,528 монгол иргэн энэ оны эхний хагас жилд гадаадад зорчсон байна. 

Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчдыг зорилгоор нь албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад гэж ангилдаг. Албан болон хувийн ажил, аялал жуулчлал, суралцах, ажиллах, байнга оршин суух, бусад зорилгоор Улсын хилээр гарсан Монгол Улсын харьяат иргэдийг дотоодын зорчигчдод хамруулдаг.

TAGS





Холбоотой санал болгох мэдээ